Аймгийн Засаг даргаас 2020 оны 1 дүгээр улиралд ажил хэргийн холбоотой нийт 82 захирамж гарч үүнээс 43 захирамжийн 51 заалтыг хяналтад авч, хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд 89.3 хувийн хэрэгжилттэй байна. Үүнээс 100 хувь -31, 70 хувь -11, 30 хувь -2, хугацаа болоогүй - 7 заалт байна.
Дүнгээс харахад: Бүрэн хэрэгжсэн буюу 100 хувьтай 31 арга хэмжээ нь нийт арга хэмжээний 60.7 хувийг, хэрэгжих шатандаа буюу 70 хувьтай хэрэгжиж байгаа 11 арга хэмжээ нь 21.5 хувийг, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувьтай хэрэгжиж байгаа 2 арга хэмжээ нь 3.9 хувийг, хугацаа болоогүй 7 арга хэмжээ нь 13.7 хувийг тус тус эзэлсэн байна.
Захирамжийн хэрэгжилтээс 70 –аас доош хувьтай хэрэгжсэн 17 захирамжийн 20 заалтыг 2 дугаар улиралд хэрэгжилтийг дахин гаргуулж авахаар хэлтсүүдэд хүргүүллээ.