Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

Монгол түмний уламжлал цагаан сарын баярыг тохиолдуулан төрөлх нутгийнхаа ард иргэдэд модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлж айл өрхөөрөө амар амгалан байж аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Улиран одож буй морин жил Дэрэн нутагт маань ээлтэй сайхан жил болж ажилч хичээнгүй ард түмний маань нөх хичээнгүй их зүтгэлийн үр дүнд мал сүрэг таван төрөл дээр өсөж сумынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэсэн их бүтээлийн он байлаа. Бид хийснээ улам бататган хойшид хийж бүтээхэд иргэн бүрийн оролцоог хангахад гол зорилгоо болгон ажиллах болно. Ирж буй хонь жилд хүн бүр эрүүл байж өөрийнхөө, гэр бүлийнхээ, сум орныхоо, цаашлаад улс орныхоо хөгжил, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүчин чармайлтаар дайчлан ажиллаж их амжилтаар дүүрэн жил байхын ерөөлийг бэлэгдэн дэвшүүлье. Та бүхэн маань монгол ёсны уламжлалаа дагаж бэлэг дэмбрэлийн үгс ерөөлөөр дүүрэн өтгөс буурал ахас дээдсээ хүндэтгэн сайхан шинэлээрэй. 

ЗАСАГ ДАРГА           Н.МЯДАГМАА 

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах