Монгол Улсын засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, хууль зүй дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай ” 2016 оны А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн хэлтэс нь шинэ бүтэцээр ажиллаж эхэлсэн.
Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар Ж.Өлзийжаргал, хяналтын Улсын байцаагч Ш.Нарангэрэл, Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Б.Сайхантуяа, ЭХЭУБүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Б.Ганчимэг, иргэний улсын бүртгэгч Ё.Батбаяр, Ш.Чулуунжаргал, ЭХЭУБүртгэгч О.Ганцэцэг, Д.Нямсүрэн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Одонтунгалаг, нягтлан бодогч Х.Гарам, архивч Д.Наранцэцэг, Э.Мөнхсумьяа, бичиг хэрэг Г.Мөнхцэцэг, мэдээлэл технологийн ажилтан Н.Шижирболд, жолооч Л.Баярбаатар 15 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Сумдад улсын бүртгэгчээр тус бүр нэг ажилтан томилогдож төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн ажиллаж байна.
Тус хэлтэс нь иргэний бүртгэлийн чиглэлээр төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхний, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, иргэний байнгын оршин суугаа газрын, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сумдын бүртгэгч нараар дамжуулан шуурхай хийж гүйцэтгэж байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, эзэмших эрхийн, ашиглах эрхийн, барьцааны, батлан даалтын, түрээсийн, сервитутын, узуфруктын, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нар хийж байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөлт оруулах бүртгэлийг хуулийн хүрээнд хийж байна.
Тус хэлтэс нь Монгол улсын үндсэн хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэн мөрдөж ажиллаж байна.
Тус аймагт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 10000 орчим хувийн хэрэг, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр 1000 орчих хувийн хэрэг, иргэний бүртгэлийн чиглэлээр 50000 орчим хувийн хэрэг бүртгэлтэй байна. Цаашид этгээр тоо тасралтгүй өсөн нэмэгдэх тул архивын цаасан баримтыг цахимжуулах, үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох зорилгоор цахимжуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.