“Идэвхитэй хөдөлгөөн - Эрүүл байхын үндэс, гэгээн өглөөг идэвхитэй хөдөлгөөн хийж угтая” аяны хүрээнд зохион байгуулагдах “Мандалговь Марафон-1” бүх нийтийн гүйлтийн удирдамж
Зорилго:
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулан сурталчилах, эрүүл мэнд, бие бялдрын түвшинг сайжруулахад зорилго оршино.
Ерөнхий ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагууд:
- БТСГазар
- ЭМГазар
- Сайнцагаан сумын ЗДТГазар
Зохион байгуулалт:
- Марафон гүйлтийн тэмцээнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Цагдаагийн газар хамтран 2019 оны 06 сарын 01-ний “Бямба” гаригт зохион байгуулж явуулна.
- Гүйлтэнд байгууллага, аж ахуй нэгжүүд ажиллагсдын 30 хувиас дээш бүрэлдэхүүнийг заавал оролцуулна.
- Ажилтан, албан хаагчдаа хамгийн их хамруулан зохион байгуулалттайгаар оролцуулсан 2 байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулна.
- Марафон гүйлтийн зай, 46 дээш нас - 3 км, 36-45 нас - 5 км, 18-35 нас 6 км байх ба Г.Чагдаржавын талбайгаас гарч УЦУОШГазар – Авто тээврийн төв – Петровис ШТС – ТХДЖТ-ын уулзвар гэсэн маршрутаар явж Г.Чагдаржавын талбайд барианд орно.
Шагнал урамшуулал:
- Эрэгтэй, эмэгтэй тус бүр 18-35 хүртэл , 36-45 хүртэл , 46 дээш насны ангилалаар эхний 3 байр шалгаруулан өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагнал, 4-10-р байрт тусгай шагналаар шагнаж урамшуулна.
- Холбоо барих утас: 99598380
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС