Сайнцагаан сумын засаг даргын захирамжийн дагуу хөдөөгийн багуудад “Үлийн цагаан оготно”-той” микробиологийн аргаар тэмцэх ажлын хэсгүүдийг байгууллаа. Тус ажлын хэсгүүдэд ажиллагсадад хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны сургалтыг аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Батгэрэл, сумын засаг даргын орлогч О.Баярсайхан, ХАА-ын ажилтан Т.Батсайхан нар явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Тус ажилд ажил хөдөлмөр эрхлээгүй 20 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулах юм .