Зорилго: Орон нутгийнхаа үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олны хүртээл болгож бизнесийн түншлэл, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж иргэдэд нутгийн шилдэг бүтээгдэхүүнийг сурталчлан нэг доороос худалдан авах ажиллагааг дэмжиж, харилцан туршлага солилцоход оршино.
Нэг: Хамрах хүрээ, хугацаа, уралдааны журам
- ААНэгж, байгууллага, өрх, иргэд болон СХСангийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.
- Үзэсгэлэн худалдаанд оролцох ААНэгж, иргэд өөрсдийн таних тэмдэг, хаяг, лого, дэлгэрэнгүй танилцуулгатай байна.
- Байгууллага, ААНэгж 30000 төгрөг, иргэд 10000 төгрөгөөр мандат авна.
- Тавиур ширээ сандлаа өөрсдөө бэлдэж ирнэ.
- Үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 сарын 13,14 ны өдрүүдэд00-20.00 цагт “УНДРАМ МАНДАЛ” худалдааны төвийн гадна талбайд болно.
- Бүртгэлийг 9 сарын 3 наас 10-ны хооронд сумын ЗДТГазрын 120,121 тоот өрөөнд бүртгэж мандат олгоно.
Хоёр: Үзэсгэлэн худалдаанд оролцуулах бүтээгдэхүүн
1.Хүнсний бүтээгдэхүүн
1.1 Хоол, хүнсний бүтээгдэхүүн /талх, нарийн боов, хэрчсэн гурил, гоймон, ундаа, цэвэр ус, зайрмаг, жимсний чанамал, өндөг,мах махан бүтээгдэхүүн......гэх мэт/
1.2 Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ
1.3 Цагаан идээ
2.Оёдол, хатгамал
2.1 Үндэсний хувцас
2.2 Загварын хувцас
2.3 Сурагчийн дүрэмт хувцас болон ажлын хувцас
3. Эсгий бүтээгдэхүүн
3.1 Эсгий , эсгий урлалын бүтээгдэхүүн
4. Модон эдлэл
4.1 Тавилга
4.2 Бусад
5. Гар урлал, зураг
5.1 Сийлбэр
5.2 Хатгамал, зээгт наамал, сүлжмэл, төөнүүр
5.3 Уран зураг
5.4 Алт, мөнгөн эдлэл
6. Малын тэжээл, тасалгааны цэцэг
6.1 Малын тэжээл, өвс /тарьж ургуулсан/
6.2 Цэцэг /нэг наст болон олон наст/
7. Барилгын материал
7.1 Бетонон эдлэл
7.2 Төмөр хийцүүд
7.3 Бусад
Гурав: Бүтээгдэхүүн шалгаруулах үзүүлэлт
Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг чанар, ур хийц, ААНэгж, байгууллага, өрх, иргэдийн танилцуулга, хаяг, лого, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа байдал, чанар, тоо хэмжээ, нэр төрөл, сав баглаа боодол, харилцааны болон үйлчилгээний соёл хувцаслалт, реклам сурталчилгаа зэргийг харгалзан шалгаруулна. Шалгаруулалтанд оролцох иргэн, аж ахуй нэгж нь бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж шалгаруулалтад оруулах бүтээгдэхүүнийг биетээр тавьсан байна. Зах зээлд нийлүүлж байгаа байдал /2017 оны үзүүлэлтийг харгалзана/.
Дөрөв:Шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний номинаци:
- Шилдэгийн шилдэг “Гран при” -1
- Сумын шилдэг бүтээгдэхүүн - 4
- Тэргүүний үйлдвэрлэгч өрх - 1
- Санаачлагатай аж ахуй нэгж -1
- Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өрх- 1
- Манлайлагч баг -1
Сайнцагаан сумын ЗДТГазар