Монгол улсын зөвлөх багш, АБТА, Монголын математикийн багш нарын олимпиадын анхны аварга “ Шашки ” сэтгүүлийн даамны бодлого бодолтын олон улсын уралдааны хошой аварга Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамны өсвөр үеийн тэмцээнд Эрдэнэдалай сумын ЕБС-ийн багш З.Төгөлдөр дасгалжуулагчтай 14 сурагч оролцлоо.