Сайнцагаан. Сумын ИТХурал, ЗДТГазраас Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан боллоо. 14 аймгийн цолтноос гадна сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон тус барилдаанд Сайхан-Овоо сумын харьяат, А/харцага У. Мөнх-Оргил түрүүлж, Гурвансайхан сумын харьяат, А/арслан Б.Доржсүрэн үзүүрлэлээ. Их шөвгийн 4-т Өлзийт сумын харьяат А/арслан Ц.Хүрэлбаатар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат А/арслан Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.