Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

"Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхийн бараа харагдана" гэсэн энэ сайхан найрагчийн шүлэг... Дэлгэрхангай уулаараа овоглосон нутгийн зон олон, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт иргэд ахан дүүсдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Эх орны баялаг болсон мал сүрэг маань 146,0 мянган толгойд хүрч, мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн нийт малчиддаа тавтай сайхан өвөлжиж урин хавартай золгох ерөөлийг цахим хуудсаар дамжуулан дэвшүүлье. Бид өнгөрсөн цагаа ярих биш ирээдүй цагаа төлөвлөж, их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, хүн бүр хийж бүтээх хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн он жилүүдийг төлөвлөж байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хариуцлагатай  хүргэх, сум орныхоо өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сум орон нутгаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй иргэн бүрийн санал санаачлага, итгэл зүтгэл бидний ажилд хүч нэмэр болох тул санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг та бүхнээсээ хүсэн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөлийг өргөе. 

Дэлгэрхангай сумын Засаг дарга О.Батчулуун.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах