2022 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Пипл ин Нийд Олон Улсын Төрийн бус байгууллагын Суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл Ин Нийд төслийн гишүүд, “Өнө Монгол Гэр” ХХК-ний төлөөллүүд Дундговь аймагт ажиллаж, Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн тус бүр нь 3,2 сая төгрөгийн үнэ бүхий ЧИП багцыг 49 өрхөд хүлээлгэн өглөө.дэлгэрэнгүй . .