Соёлын салбарт мөрдөж буй хууль, олон улсын гэрээ, Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн “Соёлын салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг хүргүүллээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр "Анзаар" арга хэмжээний сургалт хамрагдлаа.
Монгол улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт албан хаагчид үзэл бодлоо илэрхийлж саналаа өгч оролцлоо.
"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" олон улсын байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Дундговь аймгийн 15 сумын Малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдлэг олгох сургалтыг 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд онол, практик хосолсон байдлаар зохион байгууллаа.
Мал эмнэлгийн практикт тохиолдож буй нөхөн үржихүйн өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоо, нөхөн үржихүйн биотехнологийн боломжууд, малын хээл тодорхойлох үргүйдлийн оношилгоо, жижиг амьтны нөхөн үржихүйн эмгэг, мэс засал сэдвүүдийн хүрээнд зохион байгцуулсан тус сургалтад 44 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан байна.
ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн багш Доктор П.Эрдэнэтогтох малын их эмч, мал эмнэлгийн хүрээлэнгийн Доктор Р.Одбилэг, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн мэргэжилтэн Магистр малын их эмч Ж.Буянмандах нар сургагч багшаар ажилласан байна.
04 дүгээр сарын 5-6-ны хооронд Дундговь аймагт зохион байгуулагдсан.
Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн менежмент
Лабораторын үйл ажиллагааны ерөнхий шаардлага
Мал эмнэлгийн магадлан шинжилгээний арга зүй
Гоц халдварт шүлхий, мялзан өвчин зэрэг сэдвүүдээр малын эмчид багц цаг олгох сургалтад 32 малын эмч хамрагдсан.
Өвөрхангай Аймгийн Арвайхээр Хотод зохион байгуулагдаж байна. Тус сургалтад Нийслэл, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын мал эмнэлгийн лабораторын эрхлэгч, шинжлэгч эмч нар оролцож байна. Сургалтыг улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, мал, аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
ТАТВАРЫН ХЭЛТЭС. "САР НЭЭХ" ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ГАРГАДАГ БОЛЛООдэлгэрэнгүй . .
Хүүхдийн тоглоомын талбайн болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх эрүүл аюулгүй цэвэр орчныг бүрдүүлэх, байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх "ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ”-ийг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийн төв, Ус, цаг уур орчны шинжилгээний газрындэлгэрэнгүй . .
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академитай хамтран 2023 оны 03 сарын 23,25-ны өдрүүдэд Мандалговь хотод зохион байгуулна.
“Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтаар “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгмийн зорилго, амьдралын чанар ба дундаж давхаргын зорилго зорилт хоорондын уялдаа, хүний хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, орон нутгийн төсвийг төсөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, төсвийн дотоод хяналт ба дотоод аудит, шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд суралцах юм байна.
Орчин цагийн Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой, Дундговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв үүсч хөгжсөний 79 жилийн ойг тохиолдуулсан цаг уурчдын нэгдсэн сургалтаддэлгэрэнгүй . .