Эрдэнэдалай сумын хүн эмнэлэг анх 1934 онд санитар Нацагийн санаачлагаар тэс сумын Өвөр-угтаал гэдэг газар сувилагч галч гэсэн орон тоотойгоор анхны шаваа тавьсан юм. 1934-1940 он хүртэл Нацаг, 1941-1957 онд Батбуян, Шаалуу,Дамба гэсэн боловсон хүчинтэй баша эмчийн салбар байгуулагдан ажиллаж байгаад 1957-1964 он хүртэл их эмч Цэрэнраш эрхлэгчтэй их эмчийн салбар болон 13 ортой , 14 ажилтантай ажиллах болсон. 1965-1966 онд их эмч Чулуун, 1967-1990 онд их эмч Х. Чимэд 1990-1996 онд их эмч Н. Цэцэгмаа, 1997-1999 он их эмч Б.Дэлгэрмаа, 2000 онд их эмч Ч. Дондог, 2001-2006 онд хүний гавъяат эмч Х. Чимэд 2006-2016 онд их эмч Б. Оюун, 2016-2020 онд их эмч Д. Батцэцэг, 2020 оны 11 дүгээр сараас их эмч Э. Насандэлгэр ерөнхий эмчээр ажиллаж байна.дэлгэрэнгүй . .
Эрхэм зорилго: Удирдлагын болон нөөцийн үр ашгийг дээшлүүлж хүн ам,ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү шаардлагатай хэсэг болон ядууст нотолгоонд суурилсан үйлчлүүлэгчдэд ээлтэй , тэгш, чанартай тусламж үйлчилгээ хүргэх замаар сумынхаа нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулж нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжин , ядуурлыг бууруулахад оршино.
Алсын хараа: Аймагтаа баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төв болох.