Эрдэнэдалай сумын ЗДТГ нь засаг захиргааны анхан шатны 7 багтай, сумын Засаг дарга Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч 10 албан хаагч, төрийн үйлчилгээний 12 албан хаагч бүхий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хэлтсүүдийн харъяа ЗДТГ-ын албад 7 албан хаагч, 4 хүнтэй цагдаагийн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШУУРХАЙ БАЙДАЛ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛЖ, ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ БҮХ ТАЛААР ХАНГАХ ЗАМААР ОРОН НУТГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАНА.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТААТАЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС 2019 ОНД 0.689 БАЙГААГ 2024 ОНД 0.719 ХҮРГЭНЭ.