ИТХ-ын дарга Н.ЧУЛУУН
Ажлын чиг үүрэг:
52.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
52.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;
52.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
52.1.3.Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;
52.1.4.эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
52.1.5.Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;
52.1.6.Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;
52.1.7.Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;
52.1.8.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулан биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
52.1.9.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
52.1.10.тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх;
52.1.11.Хуралд ажлаа жил бүр тайлагнах;
52.1.12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ИТХ-ын нарийн бичгийн дарга С.НЯМАА
Ажлын чиг үүрэг:
ИТХ-ын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэж, төсвийг зориулалтын дагуу зарцуулна.
- ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажлыг хангуулж, гарах шийдвэрийг хянах
- Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, хурал дээр гарсан санал хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх
- ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-г мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах
- Хууль тогтоомж, шийдвэрийг сурталчилах
- Төрийн шагналын материалыг зааврийн дагуу бүрдүүлэх
- Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
- ИТХ-ын бичиг хэрэг, материалыг эмхлэх.
Эрдэнэдалай сумын ажилсаг бүтээлч хөдөлмөрчид, малчид, ахмад буурлууд, өсвөр залуу үеийнхэн, энэ нутгаас төрж гарсан эрдэмтэн мэргэд, алдар гавъатнууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Өнө эртний уламжлалтай өгөөмөр сайхан нутагт төрж өсөн, ажиллаж амьдарч байснаараа бахархахгүй байхын аргагүй ээ.
дэлгэрэнгүй . .
Монгол улсын шинэ үндсэн хууль ЗЗНДНТУ-ын тухай хуулиудын заалтын дагуу 1992 оны 8-р сараас эхлэн улсын хэмжээнд засаг захиргааны нэгжүүд шинэчлэн зохион байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг шинээр байгуулж эхэлсэн.
Тус суманд 1992 оны 9 сарын 15 нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хуралдуулан ИТХ-ын тэргүүлэгчдэд А.Дашдаваа, Ж.Найгал, Н.Чанцалсүрэн, Г.Дашбалдан, Ш.Пүрэвсүрэн нарыг санал нэгтэй баталсан юм. Хуулийн заалтын дагуу орон тооны бус ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Дашдаваа орон тооны нарийн бичгийн даргаар Ж.Найгалыг сонгож баталжээ.
Монгол улсын шинэ үндсэн хууль ЗЗНДНТУ-ын тухай хуулиудын заалтын дагуу 1992 оны 8-р сараас эхлэн улсын хэмжээнд засаг захиргааны нэгжүүд шинэчлэн зохион байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг шинээр байгуулж эхэлсэн. Тус суманд 1992 оны 9 сарын 15 нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хуралдуулан ИТХ-ын тэргүүлэгчдэд А.Дашдаваа, Ж.Найгал, Н.Чанцалсүрэн, Г.Дашбалдан, Ш.Пүрэвсүрэн нарыг санал нэгтэй баталсан юм. Хуулийн заалтын дагуу орон тооны бус ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Дашдаваа орон тооны нарийн бичгийн даргаар Ж.Найгалыг сонгож баталжээ.
1993 оноос аймгийн ИТХ-ын шинэ тутам байгуулагдсан нийт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сум, багийн ИТХ, ИН хурлуудын ажлыг зүгшрүүлэн төлөвшүүлж ажлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ. Үүнээс хойш 20 гаруй жилд 6 удаагийн орон нутгийн сонгууль болж /1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад/ ИТХ шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй явуулж байна.
Төвлөрлийг сааруулах орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн иргэд өөрсдийнхөө ажил амьдралыг өөрсдөө шийдэх үндсэн хуулинд зааснаар хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор байх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр ажиллаж байна. Тухайн эрхийн хугацаанд байгуулагдсан бүх шатны хурал эрхийн хугацаанд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж улмаар сум орон нутгаа хөгжүүлэх хэтийн, дунд, ойрын хугацааны бодлого чиглэл хөтөлбөрүүдийг боловсруулан гаргаж түүнийг дараа дараагийн хурал, Засаг дарга нар уламжлал болгон үргэлжлүүлж ард иргэдийнхээ амьдралын орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах хөгжил дэвшил, оюун ухаан эрдэм мэдлэгийн чадвараа дээшлүүлэх арга хэмжээ авсаар ирсэн байна. Отрын бүс нутаг тогтоох, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих, сумын бэлчээрийн менежментийг сайжруулах төлөвлөгөө орон нутагт мөрдөж хэвших дүрэм журмыг баталж хэвшүүлэх зэрэг баримт бичгүүдийг боловсруулж мөрдүүлж ирсэн байна. 2020 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй 7 гишүүнтэй зөвлөл, 6 хороотой үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын ИТХ-ын дарга, ажлын алба нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой өөрийн төсөв санхүүд түшиглэн ажлаа явуулдаг. Долоон багуудад багийн иргэдийн нийтийн хурал үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын ИТХ-ын даргаар Н.Чулуун, нарийн бичгийн даргаар С.Нямаа нар ажиллаж байна.