Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

Монгол улсад 1924 онд анхдугаар үндсэн хууль батлагдснаар хурлыг үүссэн гэж үздэг. Чингис хааны үед хуралдай гэж байсан энэ нь хаад ноёдууд хуралддаг байсан бол 1924 оны Үндсэн хуулиар иргэдийн хурал болсон.

Анхдугаар үндсэн хуулийн 30 дугаар зүйлд аймаг, хошуу, сум, баг, 10 гэрт хурал байвал зохино” гэжээ. 1940 оноос Хөдөлмөрчин депатутын хурал, 1960 оноос Ардын депатутын хурал 1992 оноос иргэдийн Төлөөлөгчдийн хурал болсон түүхтэй.

 

дэлгэрэнгүй

1992-1996, 2000-2004 онуудад : Доржсүрэнгийн Данзансамбуу

   Доржсүрэн овогтой Данзансамбуу нь Завхан аймгийн Нөмрөг суманд 1951 онд төрсөн. 1976 онд АУДэС-ийг төгссөн. Дээд боловсролтой. Хүний их эмч мэргэжилтэй.

Д. Данзансамбуу нь 1983 оноос одоог хүртэл 31 жил сум дундын эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 1992 онд байгуулагдснаар анхны орон тооны бус даргаар сонгогдон ажиллаж байсан ба 2000-2004 онуудад орон тооны ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн 1992-1996, 2000-2004 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа, сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр 5 удаа сонгогдож ажилласан иргэд сонгогчдын итгэл хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ.

дэлгэрэнгүй

 

          Шаравжамц овогтой Сампилноров нь 1949 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. Тусгай дунд боловсролтой. малын бага эмч мэргэжилтэй. 1969-1970 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн бригадын малын эмч, 1970-1973 онд цэргийн алба хааж ирээд 1973-1977 онд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ХЗЭ-ийн үүрийн дарга, 1977-1979 онд тус сумын Морьт бригадын малын эмч, 1989-1990 онд сумын Ардын хурлын нарийн бичгийн дарга, 1990-1996 онд Сумын ЗДТГ-ын дарга, 1996-2000 онд ИТХ-ын дарга, 2003-2011 он хүртэл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 12 жил ажиллаад 2011 оны 06 сард өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.

        Ш.Сампилгоров нь улсад 42 жил ажиллаж үүнээс 22 жил нутгийн удирдлагын байгууллагад тасралтгүй ажиллаж байсан шилдэг тэргүүний албан хаагч юм.

дэлгэрэнгүй

      Баянмөнх овогтой Цэрэнмөнх нь Архангай аймгийн Батцэнгэл суманд 1958 онд төрсөн. 1981 онд ХААДС-ийг төгссөн. Дээд боловсролтой. Малын их эмч мэргэжилтэй. 1981 онд Дэлгэрхангай сумаас ажлынхаа гарааг эхэлсэн. 1981 оноос 2004 оныг хүртэл оношлох кабинетын эмч, аймгийн лабораторын биоцехийн эмч, сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч, зүүн сумдыг хариуцсан байцаагч зэрэг ажлуудыг хийж байсан.

    2004-2012 он хүртэлхи эрхийн хугацаанд 3 дахь удаагаа сумын хуралд төлөлөөгчөөр сонгогдон хурлын даргаар 8 жил ажилласан. Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэх, тогтворжуулах ажилд олон жил идэвхи санаачлагатай ажилласан нэгэн.

дэлгэрэнгүй

Вандан овогтой Нямсүрэн нь 1960 онд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Бор овоо хэмээх газар төрсөн. Бага насаа орон нутагтаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, 1969-1977 онд ерөнхий боловсролын дунд сургуулийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой.

1977-1979 онд Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдэлд малчин, 1979-1982 онд цэргийн алба хааж, 1982-186 онд ажирхай бригадад тоо бүртгэгч, 1986-1990 онд бригадын дарга, 1990-1991 онд тус сумын Говийн Өрнөлт нэгдлийн орлогч дарга, 1991-1997 онд сумын Засаг даргын орлогч, 1997-2000 онд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2000-2007 онд Ажирхай багийн Засаг дарга, 2007-2012 онд сумын Засаг дарга, 2012 оны 12 сараас сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна.

В.Нямсүрэн нь улсад 35 жил ажиллаж үүнээс 20 жил нутгийн удирдлагын байгууллагад тасралтгүй удирдах албан тушаал хааж байгаа шилдэг тэргүүний удирдагч юм.

дэлгэрэнгүй

       Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сард 2-оос доошгүй удаа хуралдаж төлөвлөсөн болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг. Тэргүүлэгчид нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үүргийг тодорхой хугацаанд / хурлын, хуралдааны, чөлөөт цагт/ гүйцэтгэдэг, тухайн хурлын бүрэлдэхүүнээс нь сонгогддог, бие даасан шийдвэр гаргах эрх бүхий этгээд бөгөөд Тэргүүлэгчдийн үндсэн чиг үүрэг нь хурлын байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах юм.

дэлгэрэнгүй

       1992-1996 онд Ш. Сампилноров, 1996-2000 онд Д.Дулам, 2000-2004 онд Д. Жаргалмаа, Д.Дэнсмаа, Ч.Будармаа, 2004-2011 онд Ш.Сампилноров, 2011 оноос Д. Жаргалмаа

      Думбаа овогтой Жаргалмаа нь 1967 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. 1983-1985 онуудад ерөнхий боловсролын сургууль, 1990 онд ХААДС, 2002 онд Удирдлагын академийг тус тустөгссөн. Дээд боловсролтой.. Зоотехникч, Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй.  

     1990-1993 онд Говь-Угтаал сумын Нийтийн ахуй үйлчилгээний газарт ня-бо, 1993-1995 онд дунд сургуульд номын санч, 1995-1999 онд худалдагч, 1999-2001 онд ЗДТГ-ын ХААБО хариуцсан ажилтан, 2001-2006 онд сумын ЗДТГ-ын дарга, 2007-2009 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24-р хорооны нийгмийн ажилтан, 2009-2011 онд Говьугтаал сумын Засаг даргын орлогч, 2011 оны 6 сараас сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

            Д. Жаргалмаа нь улсад 25 жил үүнээс төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байгаа төрийн захиргааны ахлах түшмэлийн дөтгөөр зэрэгтэй төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм.

дэлгэрэнгүй

      2014 оноос сумын ИТХ-ын дэргэд “Иргэний санаачлагын танхим” байгуулагдаж орон тооны ИТХ-ын ажилтантай болсон.

     Лутжаргал овогтой Баттогтох нь 1987 онд Говь-Угтаал суманд төрсөн. 1994-2004 онуудад ерөнхий боловсролын сургууль, 2006-2010 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг санхүүгийн удирдлага мэргэжлээр, 2011-2012 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистраар төгссөн. 2012-2013 онд Говь-Угтаал сумын ЗДТГ-н нягтлан, 2014 оны 03 сараас ИТХ-ын дэргэдэх “Иргэний санаачлагын танхим” хариуцсан ажилтнаар ажиллаж байна.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах