1940 онд 2 багш 50 орчим сурагч 1 ажилтантайгаар анхны шангаа татанмонголын боловсролын түүхэнд нэгэн бүлийг нэмж байсан түүхэн ойн цагаас эдүгээ 1110 хүн анхан шатны боловсрол олгон бэлдэж гаргажээ. 2410 төгсөгч төгсгөсөн байна.
1941-1954 он Анхан шатны боловсрол олгох сургууль
- 1955-1974 он Анхан шатны боловсрол олгох бага сургууль
- 1974-2005 он Дунд боловсрол олгох 8 жилийн сургууль
- 2005-2006 он хичээлийн жил Монгол Улсын Гавьяат багш Ц.Пэлжээгийн нэрэмжит сургууль
- 2006-2014 он Суурь боловсрол олгох 9 жилийн дунд сургууль болон өргөжин тэлжээ.
Эгнээндээ 130 орчим багш сурган хүмүүжүүлэгчийг нэгтгэн бяцхан иргэдэд эрдмийн түлхүүрийг атгуулах их үйлст сэтгэл нэгдэн ажиллаж иржээ.Боловсролын шинэчлэл гүнзгийрч 12 жилийн тогтолцоонд ЕБС жинхэнэ утгаараа шилжиж байгаа өнөөгийн өндөрлөгөөс харахад 320 хүүхдийн хичээлийн байр,100 хүүхдийн дотуур байр,гал тогоо, 12 хичээлийн танхим бүхий сургалтын орчин бүрдсэн 400 орчим суралцагчтай 40 гаруй багш,сурган хүмүүжүүлэгчид,ажилтан,ажилчид ажилладаг сумынхаа боловсролын төв болтлоо өргөжин өнөр өтгөн байгууллага хамт олон болжээ.Байгуулагдсан цагаасаа анхан шатны боловсрол олгох 34 удаа,суурь боловсрол олгох 33 удаагийн төгсөлт хийжээ.дэлгэрэнгүй . .