Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

Адаацаг сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны шинэ үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоог шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулсны дагуу 1992 оны 10 дугаар сард 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулснаар анх үйл ажиллагаагаа эхэлсэн.

ИТХ-ын анхны даргаар Гомбосүрэнгийн Дашзэвгэ хурлын нарийн бичгийн даргаар Сумъяагийн Батхуяг нарыг сонгосноос хойш 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

1992-2012 оны хооронд 7 удаагийн сонгуулиар 152 суудалд 83 хүн сонгогдсон. Энэ хугацаанд Б.Очирбат, Х.Энхтайван нар тус бүр 6 удаа, П.Доржсүх, С.Энх-Амгалан нар 5 удаа, Ё.Адилбиш, А.Сандуйжамц нар 4 удаа иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн хамгийн олон удаа сонгогдон ажиллаж байна.

            ИТХ-ын даргаар 1992-1994 оны хооронд Г.Дашзэвгэ, 1994-1996 онд Ж.Тувааннайдан, 1997-1997 оны Ж.Мөнхцэцэг, 1997-2000 онд Ю.Нэмэхбаяр, 2000-2004 онд С.Энх-Амгалан, 2004-2011 оны Ж.Алтанзавъяа, 2011-2012 онд Х.Туяажаргал, 2012 оноос хойш Г.Тогтохбүрэн сонгогдон ажиллаж байна.  

Дээрх хугацаанд ИТХ-ын нарийн бичгийн даргаар С.Батхуяг, Ш.Даваа, Л.Төмөртогоо, Ж.Алтанзавъяа, Б.Азжаргал нар ажил үүрэг гүйцэтгэж ирлээ.

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Адаацаг сумын  ИТХ нь 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 5 ажлын хороодтойгоор үйл ажиллагаа явуулж байна. 5 багийн ИНХ-ын даргаар Ц.Ундрахболд, Х.Энхтайван, Г.Гантуяа, С.Батзаяа, Л.Эрдэнэтөгс нар ажиллаж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн хуулиар олгогдсон  эрх хэмжээнийхээ хүрээнд өрх гэр бүл, иргэд оршин суугчдийн амьдралд өгөөжөө өгсөн, сум орон нутгаа хөгжүүлэхэд хөтөч болохуйц шийдвэрүүдийг иргэдийнхээ санал санаачлагад тулгуурлан гаргаж ажиллах нь төлөөлөгч тэргүүлэгч бидний үйл ажиллагааны гол зорилго байх болно.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах