Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд 30 төлөөлөгчийн бүрэлдхүүнтэй анхдугаар хуралдаанаа хийж байгуулагдаж байсан.
1996 оны 2 дахь удаагийн орон нутгийн сонгуульд 20 төлөөлөгч сонгогдсоноос МАН-аас 10, МҮАН, МСДН-ын ардчилсан холбоо эвслээс 7, гишүүн бус 3 төлөөлөгч сонгогдож анхдугаар хурлаа 1996-10-28-ны өдөр хийж хурлын дэгээ баталж түүний дагуу сонгууль явуулан ИТХ-ын дарга МАН-аас А.Таяа, Ардчилсан холбоо эвслээс Б.Лэгшид, Сумын Засаг даргад Д.Сосорбурам, Н.Бямбасүрэн нарын нэрийг дэвшүүлэн А.Таяа 73,8 %, Д.Сосорбурам 52,6 % -ийн саналаар сонгогдож МАН-ын бүлгийн МАН-ын бүлгийн ахлагчаар М. Батсүх, Ардчилсан холбоо эвслийн бүлгийн ахлагчаар Л.Батсуурь нар томилогдсон тогтоолыг өргөн барьж ИТХ-ын тэргүүлэгчдээр М.Сосорбурам, А.Таяа, Л.Цогзол, Б.Ганбат, Х.Довуучий нар сонгогдов.
Шинэ тутам байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэх, хурал-иргэдийн байгууллага болохын хувьд аливаа асуудал шийдвэр гаргахад иргэдийг татан оролцуулах, төлөөлөгч нарын үйл ажиллагааг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.дэлгэрэнгүй . .