Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

 

Сайн байцгаана уу. Нутгийн ахан дүүс малчин түмэн та бүхэн маань тавтай сайхан хаваржиж байна уу? Энэ жил сумын маань мал сүрэг 5 төрөл дээрээ 12,9 хувиар өсч сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэж сумын төвд бүтээн байгуулалт шинэчлэлийн ажлыг иргэдийн оролцоотой Олон Улсын төсөл хөтөлбөр болон аймаг, сумын ОНХСан, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд сумын төвийн төсвийн байгууллагуудын нэгдсэн халаалт цэвэрлэх байгууламж зам харгуй, зүлэгжүүлэлт, хашаажуулалт, авто зам 2100 м, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажилд 3,5 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдээд байна. 

 

Мөн энэ бүтээн байгуулалтын ажлаас гадна суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,4 тэр бум төгрөгний өртөгтэй ЕБС-ийн ажил эхлээд 70 хувьтай ажлын гүйцэтгэл явагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүн эмнлгийн парк шинэчлэл, ахуй үйлчилгээний барилга засвар, 20 айлыг малжуулах төсөл, бохирын машин, Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машин, хогийн машины шинэчлэл, сумын төвийн 178 өрхийн хашаажуулалт, камержуулалт, энгийн уурхайн 6 худаг засварласан зэрэг иргэддээ чиглэсэн хөрөнгө оруулалтын нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Орон нутагт маань их хөгжлийн суурь сайхан тавигдлаа. Хойшид бид сум орон нутагаа хөгжлийн өндөр түвшинд хүргэж ажиллахад төрийн байгууллагын үүрэг оролцооноос гадна иргэдийн идэвх санаачилга их байдаг тул та бүхэн орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаас гадна сайхан хаваржиж зунжихийн ерөөлийг өргөж, энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

 

ГУРВАНСАЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.ТӨМӨРТОГТОХ

 

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах