Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдийг "Цагдаа аав" хариуцлагатай эргүүлд гарган БНХ-ийг зам тээврийн осолоос урьдчилан зорилгоор сэргийлэх авто машин тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд зам тавиж өгөх зэрэг чиг үүрэг өгч ажиллууллаа.
Байгууллагын 16 албан хаагч Жендэрийн 1,2 дугаар модуль сургалтанд онлайнаар хамрагдлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдийг хариуцлагатай эргүүлд гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбарыг шинэчлэн эцэг эхчүүдэд “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” “Хөршийн холбоог сайжруулах” зэрэг онлайн сургалт хийж нийт 34 эцэг эх хамрагдав. Эрхлэгч А.Алтанчимэг нь 2 бүлгийн нийт эцэг эхчүүдийн нэгдсэн хурлыг google meeting ашиглан цахимаар зохион байгуулан эцэг эх асран хамгаалагч, багш, цэцэрлэгийн захиргаатай хамтарсан гурвалсан гэрээний талаар танилцуулж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллах талаар зөвлөмж зөвөлгөө чиг үүрэг өгөв.
Багш нар ажлын байранд даралтад хөгжмийг бие даан сурч байна. Нийт багш нараас 10 ая тоглож сурсан 3 багш. 2 ая оролдож байгаа 2 багш. анхан шатны мэдлэг олгогдож байгаа 2 багш байна.
Японы Хүүхдийг Ивээх Сангийн төслөөр Японы жүжигчин Эдийн Фужиокагийн цуглуулсан хандиваар хэрэгжүүлж буй 150 ширхэг ном, тоглоомын багцыг хүлээн авч байгууллагын хүүхдийн номын сангийн баяжилтыг хийлээ.
Говь-Угтаал сумын цэцэрлэг 2021-2022 оны хичээлийн жилд сумынхаа тойргийн 4 настай 26 хүүхэд, 5 настай 23 хүүхдийг хүлээн авч бүлгийн багш нар хүүхдийн сурлагын хоцрогдлын арилгах хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан СӨБ-ийн мэргэжилтнээр хянуулан баталгаажуулснаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.
Цэцэрлэгийн гадна орчны тохижилтыг сайжруулан шинээр туршилтын талбайн хашаа барьж гадна талын 2 хаалгыг шинэчлэн гадна тоглоомын осол аюулгүйн байдалд шинэчлэл хийж засварын үйл ажиллагааг хичээлийн жил эхлэхээс өмнө дуусган мэргэжлийн байгууллагаар ариутгал халвартгүйжүүлэлт хийлгэн хүүхэд хүлээн авахад бэлтгэгдсэн.
2021 оны байгууллагын хамт олны хурлаар байгууллагын дотоод журмыг батлалаа.
Хүүхдийн цэцэрлэгийн албан хаагчдад 2021 оны эхний хагас жилийн 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг олголоо.
Байгууллагын багш ажилчдад урамшуулал олголоо.
Хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 5-р сарын 26-ны өдөр хуваарийн дагуу туслах багш Н.Нармандах иргэдэд АСА цогцолбороор мэдээлэл хүргэлээ.
2020-2021 оны сургуулийн өмнөх боловсролын хүрээнд сургалтын программын дагуу багш ажилчид сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрсдийн гараар бэлтгэн хүүхдийн сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүллээ.