Эрүүл мэндийн төвийн 14 төрийн албан хаагч ЭХО, эмэгтэйчүүд, дотор, сүрьеэ, нүд, чих хамар хоолой, мэс засал, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын багийн хамтарсан урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдлаа. Үзлэгт хамрагдсан төрийн албан хаагчдид зөвлөгөө өгч ажилласан. Мөн энэ үеэр цэрэг татлагын комисс үзлэг болж сумын ЭМТ-ийн эмчлэгч их эмч Б.Долгорсүрэн ажиллав. Нийт 18 цэргийн насны залуучуудыг үзлэгт хамрууллаа. Үзлэгт хамрагдсан нийт залуучуудаас В.С илрүүлэх шинжилгээг сумын ЭМТ-дөө хийсэн.