Монгол улсын нутгийн захиргааны дүрэм хэмээх баримт бичгийг үндэслэн монгол оронд ардчилсан шинэ засаг захиргааны байгууллага байгуулах ажил 1923 – 1924 онд амжилттай явагдаж дуусчээ. Үүний үр дүнд 1924 оны сүүлчээр Хан – Хэнтий уулын аймгийн Оцол сансарын уулын хошууны Баянжаргалан уулын сум гэж 5 баг, 20 арван 1000 гаруй хүн амтай 40 – өөд мянган толгой малтай байгуулагдаж хөдөлмөрчдийн анхдугаар хуралаа хийж сумын Зангиар Хиа Бадрахыг сонгосноор сумын хурлын анхны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сумын ИТХ нь 1992 оны намар анхны сонгуулиа явуулсанаас хойш өдгөө 5 дахь сонгуулийн эрхийн хугацааг дуусгавар болгож байна. 1992 онд 20 төлөөлөгч, 1996 оноос 15 төлөөлөгчийг нам эвсэлүүд нэр дэвшүүлж ардчилсан чөлөөт сонгуулиар сонгон ажиллаж ирлээ. Тухайн үеийн хурлууд нь сумынхаа засаг даргад нэр дэвшүүлж мөрийн хөтөлбөрийг нь батлах түүнийг хэрэгжүүлэхэд нь засаг даргадаа зөвлөж даалгаж, хамтран ажиллаж үйл ажиллагаанд нь ташуур өгч сумын нийгэм эдийн засгийн хөгжилтиэй холбоотой олон арван асуудлыг хэлэлцэж хөтөлбөр төлөвлөгөө тогтоол шийдвэр гаргаж иржээ. Ямагт сонгогч иргэдийнхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал н 15 төлөөлөгч, 5 тэргүүлэгч, 4 байнгийн хороотой мэргэшсэн ажлын албатай үйл ажиллагаа явуулж байна
ОВОГ НЭР: С.БАЯРХҮҮ
АЛБАН ТУШААЛ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА+
УТАС: 88035668
ОВОГ НЭР: Д.ЭРДЭНЭБАТ
АЛБАН ТУШААЛ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
УТАС: 88044461