Дундговь аймгийн БШУГ-ын багш мэргэжлийн хөгжлийн багийн гишүүн 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, зөвлөх багш Б.Сүнжидмаа багш Н.Цэнгэлбаяр нар хамтран "Баруун бүсийн " багш удирдлагууд ажилтнуудын ажлын байрандаа хөгжих, хамтран суралцах хэрэгцээг хангах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар зөвлөх багш Б.Сүнжидмаа "Сургалтын арга зүйд дэмжлэг үзүүлэх", "Туслах багшийн ажлын аргачлал", "Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр" боловсруулах эрхлэгч Г.Мөнхтуяа "Тэгш хамруулан сургах боловсролын бодлого, эрх зүйн орчин", "Дэмжлэгийн баг түүний үүрэг зохион байгуулах үйл ажиллагаа","Багшийн ёс зүй харилцаа хандлага" эцэг эхчүүдэд "Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд гэр бүл гишүүдийн оролцоо" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй арга зүйч , багш , туслах багш нарыг чадваржуулахад туслаж дэмжсэн харилцан бие биенээсээ туршлага судалсан арга хэмжээ боллоо. Бүсийн багш нар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж анги бүлэг багш нарын бичиг баримт эрхлэгч, арга зүйч нарын ажил байдалтай танилцаж эрхлэгч Х.Цэрэн "Номын багцаар" дамжуулан 4,5 настай хүүхдийг СӨБ-д хэрхэн хамруулж байгаа туршлагаасаа хуваалцлаа.