Аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжийг үндэслэн Эрдэнэдалай сумын Засаг даргын А/22 дугаар захирамжаар Монгол улсад гадны иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тул аймаг сумдын орох, гарах хөдөлгөөнийг 3-р сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл хориглолоо. Уг захирамжын хүрээнд сумыг бүхэлд нь тойрсон хяналтын 9 цэгт нэг өдрийн ээлжинд 45 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Өнө Өлзий Аривжих" ХХК-ын зүгээс өдрийн хоолоор үйлчиллээ.
Ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа нийт албан хаагчиддаа талархал илэрхийлье