ЭРДЭНЭТ-ХҮЛЭГ уяачдын холбооны ШИНЭ ЖИЛ
Баярын үйл ажиллагааг нээж Эрдэнэдалай сумын засаг дарга С.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, Эрдэнэт-Хүлэг МСУХ-ны дэд тэргүүн Э.Зандраа нар үг хэллээ. 2019 онд амжилтаараа тэргүүлсэн зарим уяачдад сумын алдар цол олгож мөн оны шилдэгүүдээ шалгаруулж урамшууллаа.
Сумын алдарт уяач цолоор:
1-р баг О.Баяртөгөлдөр / аймгийн бүсийн 3 айраг. Сумын болон сумын чанартай наадмын 6 айраг/
1-р баг Ц.Батхуяг/ сумын наадмын 1 түрүү 10 айраг/
5-р баг Б.Билгүүн/ аймгийн бүсийн 4 айраг, сумын болон сум чанартай наадмын 2 түрүү 4 айраг/
5-р баг У.Ёндон/ аймгийн бүсийн 2 айраг, сумын болон сумын чанартай наадмын 1 түрүү 7 айраг/ тус тус хүртсэн бна бүгд баримтаар баталгаажсан.
Сумын хүндэт тэмдэгээр:
ААУ Д.Хаянхярваа, САУ Т.Хад
Аймгийн хүндэт тэмдэгээр:
САУ О.Мөнхбат
Засаг даргын жуух бичгээр:
5-р багийн залуу уяач Ч.Мөнхтүвшин шагнагдлаа.
Шилдэг уралдаанч хүүхдээр:
Аймгийн бүсийн 4 айраг , сумын наадмын 1 түрүү 2 айраг хүртсэн амжилтаар Я.Бямбажав
Шилдэг Уяачаар: Улс бүсийн 1 айраг, аймгийн наадам болон аймгийн бүсийн наадмын 2 түрүү 4 айраг, сумын наадмын 1 айраг хүртсэн амжилтаар ААУ Н.Отгонбат.
Шилдэг Азаргаар: Говьшанх-6 уралдааны айргийн 5, МУАУ Д.Цогтбаярын хүрэн.
Шилдэг Их насаар: Сумын наадмын 1 түрүү, аймгийн бүсийн 1 айраг хүртсэн амжилтаар 6-р багийн САУ Б.Бямбажавын хүрэн халзан тус тус шалгарлаа.