Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын дуулах цэнгүүнийг энэ сарын 15-ны өдөр Ахмадын хороо, Цагдаагийн хэсэг, Төрийн банк хамтран зохион байгуулаа. Цэнгүүнд 70 гаруй ахмад оролцож, дуулж бүжиглэн хөгжөөнтэй тэмцээн уралдаанд оролцлоо. Цэнгүүнд Дундговь аймгийн ахмадын хорооны дарга Ц.Сугар, тэргүүлэгчид С.Бямбасүрэн, Т.Чимэдцэеэ, нягтлан Наранчимэг нар оролцож 2018 онд хийсэн ажлын тайланг тавьж, Эрүүл хооллолтын талаар сургалт зохион байгуулсан.Мөн сумын ахмадын хорооны тэргүүлэгч Ц.Ичинноров Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр, ахмад настан Ч.Ядамдорж, З.Дэжидмаа нар Дундговь аймгийн ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр шагнагдсаныг гардуулан өглөө.