Зорилго: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулиудын нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдан гарч байгаа хуулиудыг иргэдэд таниулах
Агуулга: Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, МУ-ын 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиудыг сурталчилах таниулах.
Үйл ажиллагаа : 2019 оны 04-р сарын 24-ны өдөр болно.
- 00-18.00 цагт- Хууль сурталчлах –Сурталчилгааны танилцуулга тараах
- 00-20.00 цагт -Сурталчилгааны танилцуулгын дагуу “Центавр” – Асуулт хариултын тэмцээн зохион байгуулах
- 00-00.00 Цэнгүүн
Шагнал урамшуулал:
Центавр тэмцээний 1, 2, 3-р байр эзлүүлнэ. Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Оролцох багийн бүрэлдэхүүн:
Сумын Онги, Мааньт, Найз, Төгрөг баг тус бүрээс 2 баг оролцоно. Баг нь 4 гишүүнээс бүрдэнэ. Багт төрийн албан хаагч 1, ажилгүй иргэн 1 , малчин 2 иргэн байна.