Сайхан-Овоо сум. Сайхан-Овоо сум нь 2022 оныг “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан. Тус жилийн хүрээнд сумын Эрх зүйн хөтөч баг 2022 онд “ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ”-ын хөтөлбөрийг боловсруулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд сард 2 удаа иргэдэд эрх зүйн сургалтыг эрх зүйн хөтөч нар зохион байгуулж байна.
Үүнд: 04 сарын 12-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг Улсын бүртгэгч Ж.Энхжаргал, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Амьтны тухай хуулийг Байгаль орчны улсын байцаагч Ц.Тунгалаг нар иргэдэд сурталчлан таниулж мэдлэг олгосон. Нийт 45 иргэн хамрагдсан байна.
04 сарын 26-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай хууль, Дэлгэцийн донтолт, Цахим гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр ЕБС-ийн 6-9 дугаар ангийн 65 хүүхдэд СНА Д.Түвшинжаргал, НТБН багш Б.Мөнхтуяа, Цагдаагийн мөрдөгч Ш.Ууганбаяр нар тус сургалтыг зохион байгуулж эрх зүйн мэдлэг олгосон.
Мөн 05 сарын 11-ны өдөр Соёлын тухай хууль, Угийн бичиг хөтлөх, түүний ач холбогдлын тухай Соёлын төвийн өвийн ажилтан Д.Мягмаржав, Архины хэрэглээ, түүний хор уршиг сэдвээр Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Отгонцэцэг, Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, Хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам сэдвээр СНА Д.Түвшинжаргал, цагдаагийн мөрдөгч Ш.Ууганбаяр нар 48 иргэнд эрх зүйн мэдлэг олгож, сургалтыг зохион байгууллаа.
Цаашид эрх зүйн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах тул иргэд та бүхэн өөрсдийн мэдлэг, боловсролд цаг заваа зориулаарай гэж хүсье.
дэлгэрэнгүй . .