ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Луус сумын “хүүхдийн Цэцэрлэгийн хоол хүнсний зардалд 7 багц бүхий нийт 24 997 500 /хорин дөрвөн сая есөн зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөгний хоол хүнс худалдан авах” ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул
(www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 15 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019.03.06-ны өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ЛУУС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
89996311.80082126