Говь-Угтаал сумын 2022 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт
Хаврын урь орсонтой холбогдуулан нохой устгал болон бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа.
"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн босгон дээр "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-аар шагнагдсан Морьт багийн малчин Х.Мөнх-Очир Ч.Даваасүрэн, Хонгор багийн малчин Ш.Галбаяр Б.Жаргалмаа нарт хүндэтгэл үзүүлж, "СУМЫН АВАРГА МАЛЧИН"-аар шалгарсан Ажирхай багийн малчин М.Адъяасүрэн Г.Отгонтуяа, Д.Бум-Эрдэнэ Д.Цэрэнчимэг, Морьт багийн малчин Н.Түвдэнням Г.Нандин-Эрдэнэ, Н.Батбаяр Т.Содномпэл, Хонгор багийн малчин Ш.Түмэнбаяр Л.Наранчимэг, Б.Эрдэнэсүрэн Т.Бадамдэлгэр нарт шагналыг гардууллаа.
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудад гарын бэлэг гардуулан өглөө
Ивээн тэтгэгч: Хүүхдийн цэцэрлэг/Өргөмжлөл 30.000төг/
ЧАРГАНЫ УРАЛДААН
Тэргүүн байр: 3 дугаар баг (Хонгор баг)
Ивээн тэтгэгч: Сумын Эмнэлэг /Өргөмжлөл 30.000төг/
ОЛС ТАТАЛТ
Тэргүүн байр: 3 дугаар баг (Хонгор баг)
Ивээн тэтгэгч: ЕБСургууль /Өргөмжлөл 30.000төг/
ХӨЛ БӨМБӨГ
Тэргүүн байр: 3 дугаар баг Хонгор баг)
Ивээн тэтгэгч: Соёлын төв /Өргөмжлөл 30.000төг/
МӨСНИЙ ШАГАЙ ЭМЭГТЭЙ:
Тэргүүн байр: 3 дугаар баг (Хонгор баг)
Ивээн тэтгэгч: Соёлын төв /Өргөмжлөл 30.000төг/
МӨСНИЙ ШАГАЙ ЭРЭГТЭЙ:
Тэргүүн байр: 3 дугаар баг ( Хонгор баг)
Ивээн тэтгэгч: ЗДТГазар /Өргөмжлөл 50.000/
ШИЛДЭГ БАГ
Тэргүүн байр: 3 дугаар баг (Хонгор баг) эзэлж тус тус шагнаж урамшууллаа
Тус сумын хамтарсан багаас гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах ажлын хүрээнд шинэ жилийн баярын өдрүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдэд ХанХас трейд ХХК-ны санхүүжилтээр 17 хүүхдэд гарын бэлэг тараан өглөө.
2021 оны хүн ам, орон сууц, тэжээвэр амьтны тооллогын ажлыг 4 багийн 8 хэсэг сумын Засаг даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсэг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан төрийн албан хаагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд тус сумаас 3-н албан хаагчид санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд ЗДТГазрын үйлчлэгч Д.Золзаяа, Эрүүл мэндийн төвийн тогооч А.Амармэнд, Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч Б.Алтанзул нарт дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100-н жилийн ойд зориулан ЧинХаш ХХК-ны санхүүжилтээр олон төрөлт тэмцээнийг залуучуудын дунд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 4 багийн 64 баг тамирчид оролцож, Хонгор багийн баг тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.
2021 оны эхийн алдарт II одонт эхийн мөнгөн тусламж олгох тухай
2021 оны халамжийн мөнгө авах тухай