Хүүхдийн цэцэрлэгийн барилга нь 1987 онд баригдаж түүнээс хойш Хүүхдийн цэцэрлэгийн урлаг зааланд анх удаа засварын ажил хийгдэхээр болж Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 9,7 сая төгрөгийн хөрөнгөөр Хүүхдийн цэцэрлэгийн урлаг заалны хана, тааз, шалны засварын ажлыг Ц.Алтанцоожийн бүлгээр хийж гүйцэтгүүлэн комисс хүлээн авлаа.
Сумын 2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгөөр Ахмадын өргөөний дулааны шугам сүлжээний болон төвлөрсөн халаалтад холбох ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус ажлыг Д.Лхагвын бүлэг хийж гүйцэтгэж байгаа юм.
Тус сумын хэмжээнд сүүлийн жилүүдэд өвөл, хавар хүчтэй цасан шуурга шуурч8 аюулт үзэгдэл удаа дараа давтагдаж үүний улмаас мал амьтан олноор хорогдох8 орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учирч8 байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдэл гарч, цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатай тул гамшгаас урьдчилан сэргийлэх хор хохирлыг арилгах ажилд нэн шаардлагатай авто ачигч буюу “50 КОВШ” Улсын онцгой байдлын газраас тус суманд хүлээлгэн өглөө.
Адаацаг. Тус суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, өвчний гаралт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг холбогдох хууль, журам, зааврын дагуу төв, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шүлхий өвчний голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоон, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, явуулын болон суурин хяналтын цэг гарган, өвчлөмтгий мал сүрэгт эрүүлдэлгэрэнгүй . .
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гудамж хороололуудын үзүүрт хуримтлагдсан элсийг зөөх ажлыг иргэн Г.Ням-Осортой гэрээ байгуулан гүйцэтгүүлж нийт 2,8 сая төгрөг зарцуулан элс цэвэрлэх зохион байгуулж байна.
Коронавирусын нөхцөл байдал хүндэрч Эрүүл мэндийн төвийн ор дүүрч яаралтай ор дэлгэх ажлыг зохион байгуулж Засаг даргын тамгын газрын хамт олон Байрны цэвэрлэгээ болон ор дэлгэх ажлыг зохион байгууллаа.
Аймгийн онцгой комиссоос Сумын Эрүүл мэндийн төвд 3630000 төгрөгний хамгаалах хувцас хэрэглэлийн тусламж үзүүллээ. Үүнд: Нэг удаагийн амны хаалт 2000ш, Нэг удаагийн хувцас, халад 100ш, Комбинзон хувцас 150ш, N95 маск 80ш, нүдний шилтэй амны хаалт 120 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.
ТусгаарлаХ байрыг Дунд сургуулийн дотуур байранд бэлтгэж 45 хүний багтаамжтай тусгаарлах байрыг бэлтгэж шаардлагатай албан хаагчид байрлан ажиллаж байна.
Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу амбулаторийн эмнэлгийг суллаж, эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг Хүүхдийн цэцэрлэгийн байранд нүүлгэн шилжүүллээ.
Суманд Коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сумын Онцгой комиссын шийдвэрээр тэг зогсолт хийсний дагуу иргэдэд ус түгээх ажлыг Түгээлтийн баг хийж гүйцэтгэж байна.
Суманд Коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сумын Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай албан байгууллага, Аж ахуй нэгж, нийтийн эзэмшлийн зам талбай болон гудамж хороололд ариутгал халдваргүйтгэлийг хийлээ
Адаацаг сум. Дундговь аймгийн нийт айл өрх, иргэд, байгууллага, ААНэгжүүдийг мод тарих аян хүрээнд Тус сумын төрийн байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэж мод тарих хөдөлгөөн өрнөж Соёлын төвийн хамт олон мод тарьлаа.