Адаацаг сумын ЕБС-ийн бүх мэргэжлийн багш, номын санч, эмч нар Улаанбаатар хотод 2022оны 04 сарын 14,15-ны өдрүүдэд "ОЮУНЛАГ" болон Ерөнхий боловсролын 21-р бүрэн дунд сургуультай танилцаж туршлага судаллаа.
1. 2000 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэн явуулж буй
Монгол улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох
Оюунлаг, хүмүүнлэг , чадварлаг , элит иргэдийг
төлөвшүүлэн сургадаг улсын шилдэг сургууль байх зорилготой "Оюунлаг" сургуулийн үйл ажиллагаатай танилцан өнөр их туршлагыг судалж авлаа.
2. Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь 1956 онд байгуулагдаж, гимнастик, гар бөмбөгийн төрөлжсөн, математик, физик, хими биологийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж иржээ. Улмаар нийслэлийн хошой тэргүүний сургууль болж, олон зуун алдар, гавъяатнуудыг бэлтгэн хүмүүжүүлж гаргасан байна. Тус сургуулийн барилга нь таван хэсэг байгуууламжаас бүрдсэн, нэг ээлжиндээ 1500 хүүхэд хичээллэх хүчин чадалтай хоёр ээлжээр нийт 3000 гаруй хүүхэд суралцах боломжтой. Спорт, урлагийн танхимтай, хими биологийн лабораторитой, 42 ангитай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургуультай манай хамт олон танилцаж чамгүй туршлагуудыг судалж хуримтлуулж ирлээ.