Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

      Дундговь аймаг 1941 онд байгуулагдсан, аймгийн төв Мандалговь, нийслэл Улаанбаатараас 280 км зайд оршдог, Өвөрхангай аймагтай 216 км,Төв, Дорноговь, Өмнөговь аймгуудтай хиллэдэг.

       Хилийн тойрог нь 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Уст хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км бүгд 74.7 мянган ам км нутаг дэвсгэртэй. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м өндөр өргөгдсөн, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. 

       Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Тус аймгийн нутагт уулын хөрс /хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн/ маш бага хувийг эзэлж Адаацагийн хойд тал, Бага газрын чулуу, Угтаалын уул, Их газрын чулуу орчимд тархсан. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан. 

     Аймгийн нутаг тал хээр, говийн бүсэд, дэлхийн цагийн 6-р бүсэд багтдаг. Дундговь аймаг засаг захиргааны нэгж 15 сум, 66 багтай.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах