"Үндэсний бичиг 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Монгол бичгийн модуль сургалтад хамрагдан 25 цагийн хичээлийг бүрэн судалж батламжаа гардан авлаа.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд жижиг, бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, татварын хяналт шалгалтын тасгуудаас Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Цэгцбилиг, Мандал, Говийн ирээдүй цогцолбор, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд "Татвар бидний амьдралд" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2021 оны ХХОАТ-ын тайлангаар баталгаажсан нийт 561 иргэний дансанд буцаан олголтын 361.298,4 мянган төгрөгийг шилжүүллээ.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, баялаг бүтээж, татвараа төлж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэн буцаан олголтоо авч байгаа татвар төлөгчдөдөө “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн мэнд хүргэе.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 5.1 бүх төрлийн сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж заасны дагуу татвар төлөгчдийн өдрүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулна.
Иймд цахим хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэйгээр хууль, тогтоомжийг татвар төлөгчиддөө сурталчилах зорилгоор "Баримтаа аваарай" сошиал аяныг улс орон даяар зохион байгуулах гэж байна.
2022 оны I улиралын НӨАТ-ын буцаан олголт 57 тэрбум төгрөгийг 1,136,755 иргэнд олгож эхэллээ.
Буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлсөн 43612 татвар төлөгчдөө
#баярлалаа.
2022.04.18-22-ний хооронд буцаан олголтоороо татвар төлөх хүсэлт хүлээн авна.
#ebarimt -ын асуулгадаа #ТИЙМ товч дарснаар таны татвар төлөгдөнө. #click_yes #ТИЙМ_товч_дараарай
Төлөх боломжтой татварын төрөл
• Автотээврийн хэрэгслийн албан татвар
• Галт зэвсгийн албан татвар
• Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
• Газрын төлбөр /газар эзэмшигч/
• Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
Дундговь аймгийн Хүний хөгжлийг дэмжих жил, Татварын албаны татварын боловсролын жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй албан хаагчдын 2022 оны нэгдсэн зөвлөгөөнд Татварын ерөнхий газар, Аймгийн засаг даргын тамгын газар, Аймгийн Прокурорын газар, Аймгийн тагнуулын хэлтэс, Аймгийн хүний эрхийн үндэсний комиссын салбар, Гэрэлтдэг ертөнц төрийн бус байгууллагатай хамтран 2022.04.21-22-ны өдрүүдэд зохион байгуулав
Монголын татварын албанаас 2022 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 1-ээс 4 дүгээр анги буюу бага анги, 5-аас 9 дүгээр анги буюу дунд анги, 10-аас 12 дугаар анги буюу ахлах анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдаан нь ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой.
дэлгэрэнгүй . .
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу улсын хэмжээнд 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41,7 тэрбум төгрөгийг олгож эхэллээ. Үүнээс Дундговь аймагт бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг 7 татвар төлөгчийн 55432,7 мянган төгрөгийг буцаан олгох юм.
Цэвэр усны нөөцийн үр ашиггүй, замбараагүй хэрэглээг тодорхой хэмжээнд татварын бодлогоор хязгаарлах боломжтой.
Манай улсад цэвэр усны хэрэглээнд Ус рашааны нөөц ашигласны төлбөр, Ус бохирдуулсны төлбөр гэсэн хоёр төлбөрийг ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг.
Өяигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 2 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30,240,220 баримт хамрагдсанаас:
Дундговь аймгаас нийт 160 азтан тодорсон байна.
Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас: