Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Салхит уурхайн орчны бүсэд шувуудын амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд нийт 11 ширхэг шувууны үүрийг дахин ашиглах хог хаягдлаар хийж, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэдтэй хамтран байршууллаа. Тус үүрэнд шонхор, шилийн сар, хар хэрээ үүрлэх боломж бүрдэх юм.
“Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг.
Цаашид Их газрын чулууны Байгалийн цогцолборт хамгаалалтын захиргаатай хамтран шувууны үүрэнд хөдөлгөөнт камер байршуулж шувууны үүрлэлт, үржлийн амжилтын судалгаа болон ховор амьтдын судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хамгаалалтын захиргааны албан хаагчид 2 тн хужирыг бэлтгэн ачиж Их газрын чулууны ууланд 2 цэгт тараан байршуулж биотехникийн арга хэмжээг авсан.
БЦГ-т 3 удаагийн биотехкийн арга хэмжээг зохион байгуулж 1.5 тн өвсийг тараан байршууллаа.
Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын 2022 онд хийж хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх сургалтанд хамгаалалтын захиргааны албан хаагчид хамрагдлаа.
Их газрын чулууны БЦГ-ы хамгаалалтын захиргаанаас ахмад настан Д.Оюунбаатар, У.Уранчимэг нарт хүндэтгэл үзүүлж сар шинийн баярын тохиолдуулан гарын бэлэг гардууллаа. Монголынхоо нийт ахмад настангууддаа ирж буй ондоо эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
2021 оны 12 сарын 28-нд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эд хөрөнгийн тооллогыг хийж гүйцэтгэлээ.
Эрдэнэс силвер ресурс ХХК нь дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд хамгаалалтын захиргааны албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, компьютер, зургийн аппарат, линз, богино долгионы станцыг гардуулан өглөө.
Эрдэнэс силвер ресурс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 800 боодол өвс хандивлаж, зэрлэг амьтдын хамгааллын ажилд дэмжлэг үзүүллээ. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч талархал илэрхийлж байна.
Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид ИГЧБЦГХЗахиргааны үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох ажлын хүрээнд Их газрын чулууны Ерлөг ууланд зэрлэг амьтдад хужир тавьж хамтарсан биотехникийн арга хэмжээ авлаа.