Дундговь аймгийн Говь-угтаал, Гурвансайхан сумдын нутгийг дамнан орших Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 35000 га газрыг байгалийн нөөц газар болгон Улсын тусгай хамгаалалтад авсан.
Улмаар УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Их газрын чулууны байгалийн нөөц газрыг байгалийн цогцолборт газар болгон ангилал дээшлүүлсэн.
дэлгэрэнгүй . .