• И-мэйл шалгах
  • Холбоо барих
  • Вэбийн бүтэц
  • Хуучин вэб

Дундговь аймаг

Төрийн Байгууллагуудын Нэгдсэн Цахим Хуудас

EN

  • Танилцуулга
    • Аймгийн тухай
    • Түүхэн замнал
    • Газарзүйн байршил
    • Бэлэг тэмдэг
    • Өнөөгийн байдал
    • Бахархал
    • Зургийн цомог
  • ЗАСАГ ДАРГА
    • Танилцуулга
    • Засаг даргын орлогч
    • Үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020 он/
    • Ажлын цагийн хуваарь
  • ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
    • Танилцуулга
    • Бүтэц зохион байгуулалт
    • Шилэн данс
      • Аймгийн Засаг даргын Тамгын газар
        • Батлагдсан төсөв
        • Санхүүгийн тайлан
        • Аудитын дүгнэлт
        • Төсвийн гүйцэтгэл
        • Шилэн данс
    • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
    • Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс
    • Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс
    • Нийгмийн бодлогын хэлтэс
    • Хууль, эрх зүйн хэлтэс
    • Санхүү, төрийн сангийн хэлтэс
    • Цэргийн штаб
  • Эрхзүйн актууд
    • Монгол улсын хуулиуд
    • Засгийн газрын тогтоол
    • Засаг Даргын захирамж
    • ЗДТГ-ын даргын тушаал
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Төрийн байгууллагуудын мэдээ
    • Орон нутгийн мэдээ
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
    • Зарлал мэдээлэл
  • Ил тод байдал
    • Төсөв санхүү
      • Батлагдсан төсөв
      • Tөсвийн гүйцэтгэл
      • Аудитын дүгнэлт, зөвлөмж
      • Санхүүгийн тайлан
      • Орон нутгийн хөгжлийн сан
        • Батлагдсан төсөв
        • Төсвийн гүйцэтгэл/сараар/
        • Ажлын явц, мэдээлэл
    • Үйл ажиллагаа
    • Тендерийн урилга
    • Хүний нөөц
      • Нээлттэй ажлын байр
      • Ёс зүйн дүрэм
      • Хүний нөөцийн стратеги, бодлого
      • Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал
      • Үр дүнгийн гэрээ
    • Төсөл хөтөлбөр
    • Авилгатай тэмцэх үйл ажилллагаа
      • Төлөвлөгөө
      • Үйл ажиллагаа
      • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт
    • Нээлттэй хэлэлцүүлэг
    • Утасны жагсаалт
    • Тусгай зөвшөөрөл
  • ТАСЗөвлөл
    • Бүрэлдэхүүн
    • Тогтоол, шийдвэр
      • Хуралдааны шийдвэр
      • Салбар зөвлөлийн тогтоол
    • Эрх зүйн акт
    • Шалгалтын зар
      • Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зар
      • Мэргэшлийн шалгалтын зар
      • Нөөцөөс нөхөх зар
    • Ил тод байдал
      • Үйл ажиллагаа
      • Ажлын тайлан
      • Төрийн жинхэнэ албаны нөөц
    • Холбоо барих
Төрийн байгууллагууд
Аймгийн Аудитын газарАймгийн МузейАймгийн авто тээврийн төвАймгийн прокурорын газарАймгийн цагдаагийн газарАймгийн шүүхБайгаль орчин аялал жуулчлалын газарБиеийн тамир спортын газарБоловсрол, соёл, урлагийн газарГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газарГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарИх газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргааМал эмнэлгийн газарМэргэжлийн хяналтын газарМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвНийгмийн даатгалын хэлтэсНэгдсэн эмнэлэгОнцгой байдлын газарОрон нутгийн өмчийн газарС.Буяннэмэхийн нэрэмжит номын санСанхүүгийн хяналт аудитын албаСтандарт хэмжил зүйн хэлтэсСтатистикийн хэлтэсТХДЖТеатрТатварын хэлтэсТэнгэрийн тэмдэг хүүхдийн театрУламжлалт анагаах ухааны төвУлсын бүртгэлийн хэлтэсУс цаг уур орчны шинжилгээний төвХүнс, хөдөө аж ахуйн газарХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарШүүхийн шинжилгээний албаЭрүүл мэндийн газар
Сумд
АдаацагБаянжаргаланГовь-УгтаалГурвансайханДэлгэрхангайДэлгэрцогтДэрэнЛуусСайнцагаанСайхан-ОвооХулдЦагаандэлгэрЭрдэнэдалайӨлзийтӨндөршил
EN

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

  Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино. 

1.2. Төрийн захиргааны байгууллага бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана. 

                                                                                       Хоёр. Хамрах хүрээ


2.1. Энэхүү дүрэм нь Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа албан хаагчдад хамаарна. 

2.2. Аливаа байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхдээ энэхүү дүрмийг жишиг болгож болно. 

                                                                                      Гурав. Ёс зүйн зарчим 

3.1. Төрийн захиргааны албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална: 

-шударга ёсны; 
-хууль дээдлэх; 
-тэгш байдал; 
-хариуцлага хүлээх; 
-олон нийтэд үйлчлэх. 

                                                                  Дөрөв. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс 

4.1. Төрийн захиргааны албан хаагч нь энэ дүрмийн 3.1-д заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ: 

4.1.1. шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;  

 
4.1.2. хууль дээдлэх зарчмын хүрээнд: төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;


4.1.3. тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах; 

4.1.4. хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; 

4.1.5. олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах. 

                                                                                 Тав. Ёс зүйн хэм хэмжээ 

5.1. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө: 

5.1.1. өөрийн өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх; 

5.1.2. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах; 

5.1.3. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх; 

5.1.4. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах; 

5.1.5. албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх. 

5.2. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө: 

5.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; 

5.2.2. харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; 

5.2.3. хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; 

5.2.4. албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;


5.2.5. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.


5.3. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:


5.3.1. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх; 

5.3.2. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх; 
5.3.3. танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх; 

5.3.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох; 

5.3.5. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.


5.4. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.4-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:


5.4.1. өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх; 

5.4.2. ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах; 

5.4.3. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;


5.4.4. захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;


5.4.5. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх; 

5.4.6. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;


5.4.7. байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх. 

5.5. Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.5-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө: 

5.5.1. албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх; 

5.5.2. төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах; 

5.5.3. иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх:

..бусад

Стандарт хэмжил зүйн хэлтэс

  • Танилцуулга
  • Мэдээлэл
  • Хууль тогтоомж
  • Ил тод байдал

    - Хүний нөөц

    - Төсөв санхүү

    - Үйл ажиллагаа

  • Шилэн данс
  • Холбоо барих

Видео мэдээ

2019-11-28

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

2019-11-28

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

2019-11-08

2019 онд Дундговь аймагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт

Бүгдийг

Лавлах цонх

Тендерийн урилга

Засаг Даргын захирамж

ЗДТГ-ын даргын тушаал

Төсөл хөтөлбөр

Нээлттэй ажлын байр

Утасны жагсаалт

Зарлал мэдээлэл

02

12 сар

Ажлын байрны зар /Дэлгэрцогт Соёлын төв/

11

11 сар

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

07

11 сар

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

31

10 сар

ТАНЫ МЭДЛЭГТ

24

10 сар

БАЯНЖАРГАЛАН, САЙХАН-ОВОО, ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАРЛАЛ
Бүгдийг

Нээлттэй хэлэлцүүлэг

29

4 сар

"ДУНДГОВЬ АЙМГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-д саналаа өгнө үү

12

4 сар

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРТ САНАЛ АА ӨГНӨ ҮҮ.

24

1 сар

"БИЧИЛ УУРХАЙГААР ОЛБОРЛОСОН АШИГТ МАЛТМАЛ ХУДАЛДАН АВАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ"-ын хэлэлцүүлэгт саналаа өгнө үү.
Бүгдийг
Дундговь Аймаг ЗДТГ

И-мэйл: info@dundgovi.gov.mn

Мэдээллийн лавлах утас: 7059-3833

Санал хүсэлт авах утас: 7059-106

Төрийн байгууллагууд

  • Статистикийн хэлтэс
  • Мал эмнэлгийн газар
  • Аймгийн шүүх
  • Аймгийн Аудитын газар
  • Боловсрол, соёл, урлагийн газар
  • Аймгийн цагдаагийн газар
  • Онцгой байдлын газар
  • Аймгийн прокурорын газар
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Аймгийн Музей
  • Байгаль орчин аялал жуулчлалын газар
  • Эрүүл мэндийн газар
  • ТХДЖТеатр
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Нэгдсэн эмнэлэг
  • Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • Татварын хэлтэс
  • Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
  • Улсын бүртгэлийн хэлтэс
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Биеийн тамир спортын газар
  • Орон нутгийн өмчийн газар
  • Ус цаг уур орчны шинжилгээний төв
  • Аймгийн авто тээврийн төв
  • Шүүхийн шинжилгээний алба
  • С.Буяннэмэхийн нэрэмжит номын сан
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Санхүүгийн хяналт аудитын алба
  • Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр
  • Уламжлалт анагаах ухааны төв

Сумд

  • Адаацаг
  • Баянжаргалан
  • Гурвансайхан
  • Говь-Угтаал
  • Дэлгэрхангай
  • Дэлгэрцогт
  • Дэрэн
  • Луус
  • Өлзийт
  • Өндөршил
  • Сайхан-Овоо
  • Сайнцагаан
  • Хулд
  • Цагаандэлгэр
  • Эрдэнэдалай

Хандалт

Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоног: 0
Өнгөрсөн сард: 0
Нийт: 955119
© 2012 - 2019 Дундговь Аймаг ЗДТГ