• И-мэйл шалгах
  • Холбоо барих
  • Вэбийн бүтэц
  • Хуучин вэб

Дундговь аймаг

Төрийн Байгууллагуудын Нэгдсэн Цахим Хуудас

EN

  • ТАНИЛЦУУЛГА
    • Аймгийн тухай
    • Түүхэн замнал
    • Газарзүйн байршил
    • Бэлэг тэмдэг
    • Өнөөгийн байдал
    • Бахархал
    • Зургийн цомог
  • ЗАСАГ ДАРГА
    • Танилцуулга
    • Засаг даргын орлогч
    • Үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024 он/
    • Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
    • Ажлын цагийн хуваарь
  • ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
    • Танилцуулга
    • Бүтэц зохион байгуулалт
    • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
    • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
    • Нийгмийн бодлогын хэлтэс
    • Хууль, эрх зүйн хэлтэс
    • Санхүү, төрийн сангийн хэлтэс
    • Цэргийн штаб
    • Шилэн данс
      • Аймгийн Засаг даргын Тамгын газар
        • Батлагдсан төсөв
        • Санхүүгийн тайлан
        • Аудитын дүгнэлт
        • Төсвийн гүйцэтгэл
        • Шилэн данс
  • ЭРХ ЗҮЙН АКТ
    • Монгол улсын хуулиуд
    • Засгийн газрын тогтоол
    • Засаг Даргын захирамж
    • ЗДТГ-ын даргын тушаал
    • Хууль тогтоомж, дүрэм журам
    • Хуулийн подкаст
  • МЭДЭЭ
    • Цаг үеийн мэдээ
    • Төрийн байгууллагуудын мэдээ
    • Зарлал мэдээлэл
    • Орон нутгийн мэдээ
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Аймгаас дэвшүүлсэн зорилт
        • 2022 он
        • 2021 он
        • 2020 он
        • 2019 он
      • Үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт
      • Нээлттэй хэлэлцүүлэг
      • Шинэ санал санаачилга
      • Төрийн бус байгууллагын мэдээлэл
      • Тусгай зөвшөөрөл
      • Төсөл хөтөлбөр
      • Утасны жагсаалт
    • Хүний нөөц
      • Нээлттэй ажлын байр
      • Ёс зүйн дүрэм
      • Хүний нөөцийн стратеги, бодлого
      • Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал
      • Цахим хөтөч цүнх
    • Бодлого, шийдвэр
    • Өргөдөл, гомдол, санал хүсэлт
      • Шийдвэрлэлт
      • Заавар, журам
      • Иргэдийг хүлээн авах хуваарь
      • Холбоо барих
    • Тендерийн урилга
    • Төсөв санхүү
      • Батлагдсан төсөв
      • Tөсвийн гүйцэтгэл
      • Аудитын дүгнэлт, зөвлөмж
      • Санхүүгийн тайлан
      • Орон нутгийн хөгжлийн сан
        • Батлагдсан төсөв
        • Төсвийн гүйцэтгэл/сараар/
        • Ажлын явц, мэдээлэл
      • Хоршоог хөгжүүлэх сан
    • Авлигатай тэмцэх үйл ажилллагаа
      • Авлигатай тэмцэх үйл ажиллагаа
        • Төлөвлөгөө
        • Үйл ажиллагаа
        • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт
        • Эрх зүйн хөтөч
    • Статистикийн өврийн дэвтэр
  • ТАСЗөвлөл
    • Бүрэлдэхүүн
    • Тогтоол, шийдвэр
      • Хуралдааны шийдвэр
      • Салбар зөвлөлийн тогтоол
    • Эрх зүйн акт
    • Шалгалтын зар
      • Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зар
      • Мэргэшлийн шалгалтын зар
      • Нөөцөөс нөхөх зар
    • Ил тод байдал
      • Үйл ажиллагаа
      • Ажлын тайлан
      • Төрийн жинхэнэ албаны нөөц
    • Холбоо барих
Төрийн байгууллагууд
Аймгийн Аудитын газарАймгийн авто тээврийн төвАймгийн прокурорын газарАймгийн шүүхБайгаль орчин, аялал жуулчлалын газарБиеийн тамир спортын газарБоловсрол, шинжлэх ухааны газарГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газарГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарИх газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргааМал эмнэлгийн газарМэргэжлийн хяналтын газарМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвНийгмийн даатгалын хэлтэсОнцгой байдлын газарОрон нутгийн өмчийн газарСанхүүгийн хяналт аудитын албаСоёл, урлагийн газарСтандарт хэмжил зүйн хэлтэсСтатистикийн хэлтэсТатварын хэлтэсУламжлалт анагаах ухааны төвУлсын бүртгэлийн хэлтэсУс цаг уур орчны шинжилгээний төвХүнс, хөдөө аж ахуйн газарХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарЦагдаагийн газарШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарШүүхийн шинжилгээний албаЭрүүл мэндийн газар
Сумд
АдаацагБаянжаргаланГовь-УгтаалГурвансайханДэлгэрхангайДэлгэрцогтДэрэнЛуусСайнцагаанСайхан-ОвооХулдЦагаандэлгэрЭрдэнэдалайҮйлчилгээӨлзийтӨндөршил
EN

ХӨДӨӨ АЖ АХУЙН ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОН ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Хүнс, хөдөө аж ахуй,

хөнгөн үйлдвэрийн Сайдын

2018 оны 01 дүгээр сарын 15-ны

өдрийн 09 дүгээр тушаалын

 1 дүгээр хавсралт

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг. Хамрах хүрээ

1.1.Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэх үйл ажиллагааг  Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Органик хүнсний тухай хууль, холбогдох стандартад заасан нийтлэг зохицуулалтаас гадна энэхүү журмаар зохицуулна.

1.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн болон бусдын, эсхүл нийтийн эзэмшлийн байгалийн баялгийг тогтвортой ашиглаж, хамгаалан, үйлдвэрлэлийн аль ч шатанд органик үйлдвэрлэлийн зарчмыг баримтална. 

1.3.Органик мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх талаарх зохицуулалт нь таван хошуу мал болон ашиг шимийг нь хүртэх зорилгоор ашигладаг тэжээвэр амьтанд хамаарна.

Хоёр. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс

үйлдвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага

2.1.Үйлвэрлэл эрхлэгч органик бус үйлдвэрлэлээс органик үйлдвэрлэлд шилжих тохиолдолд шилжилтийг хэрхэн гүйцэтгэх талаар төлөвлөгөө боловсруулж, баталгаажуулалтын байгууллагатай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтийг хангана.

2.2.Органик бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх шатанд Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад заасан зөвшөөрөгдсөн бодис ашиглана.

2.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаас бусад бодисын хэрэглээг бүрэн зогсоож, органик үйлдвэрлэлд шилжих хүсэлт, энэ журмын 2.1-д заасан төлөвлөгөөг гаргаж, баталгаажуулалтын байгууллагатай гэрээ байгуулсан өдрийг иргэн, аж ахуйн нэгжийн органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үе эхэлсэнд тооцно.

2.4.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэлийн технологийг органик бус үйлдвэрлэлийн технологиор давтан солихгүй.

2.5.Хүнсний бүтээгдэхүүний орц, түүхий эдийн ул мөрийг нэг алхмаар урагш мөрдөн тогтоох бүртгэлийг сүлжээний бүх үе шатанд хөтөлж, хувиргасан амьд организм, тэдгээрийн уламжлалыг ашиглан үйлдвэрлэсэн эсэхийг тогтооно.

2.6.Зэрэгцээ болон тусгаарласан органик үйлдвэрлэлиийн органик бус хэсэгт хувиргасан амьд организм, тэдгээрийн уламжлалыг ашиглахгүй.

2.7.Органик хүнс үйлдвэрлэх, боловсруулах үе шатанд хүнстэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодол нь нано бүтэцтэйгээс бусад төрлийн материалаар хийгдсэн байна.

2.8.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь усны бохирдлоос сэргийлж, усны нөөцийг зохистой ашиглах, борооны усыг эргүүлэн ашиглах чиглэлээр жил бүр төлөвлөгөө боловсруулан, баталгаажуулалтын байгууллагатай байгуулах гэрээнд тусган, хэрэгжилтийг хангана.

2.9.Ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж ашиглахдаа органик бус фермерийн аж ахуй, авто зам болон бохирдлын эх үүсвэрээс нэг км-ээс багагүй зайд байрлах хил зааг нь тодорхойлогдсон, нөөцийн үнэлгээ нь хийгдэж, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн талбайгаас түүнэ.

2.10.Ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж ашиглах талбайн хөрсний мөнгөн ус (Cs)- ны бохирдлын хэмжээ нь 5 kBq/m2-аас ихгүй байна.

2.11.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүж, тээвэрлэх, боловсруулах, худалдаалах бүх үе шатанд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлнө.

2.12.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь ойн дагалдах баялаг болон байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтөлнө.

2.13.Тусгай хамгаалалттай газар нутгийн холбогдох бүсийн ойг огтлох, цэвэрлэх замаар чөлөөлсөн газарт хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тав хүртэлх жилийн хугацаанд “органик  бүтээгдэхүүн” гэж баталгаажуулахгүй.

Гурав. Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд шаардагдах импортын түүхий эд, тэжээл, бордоо,

үр, суулгацад тавигдах шаардлага

3.1.Импортлох түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгац нь дараахь эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр баталгаажуулалтын гэрчилгээтэй, эсхүл шошго нь дараахь байгууллагаас олгосон бүртгэлийн дугаар, баталгаажилттай байна.  Үүнд:

3.1.1.Монгол улсын, эсхүл экспортлогч улсын эрх бүхий байгууллага, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага;

3.1.2.Олон улсын итгэмжлэлийн холбоогоор итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага;

3.1.3.“Олон улсын органик итгэмжлэлийн үйлчилгээ” байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага;

3.2.Органик түүхий эд, тэжээл, бордоо, үр, суулгацыг импортлогч этгээд нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагад бүртгэгдсэн байх ба мөн хуулийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүний аюулгүй байдал, органик баталгаажуулалтын үнэн зөв эсэх талаар хариуцлага хүлээнэ.

3.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсанжагсаалтад орсон бодис импортлоход тусгайлан шаардлага тавигдахгүй болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОРГАНИК ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Дөрөв. Органик таримлын сорт, үр үржүүлэг

4.1.Орон нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай, ургамлын өвчин, хортон шавьжид тэсвэртэй, эрх бүхий байгууллагаас органик болохыг баталгаажуулсан, таримлын үр үрсэлгээ, төрөл, сортыг сонгож хэрэглэнэ.

4.2.Органик газар тариалангийн үйлдвэрлэлд үрийг соёолуулах болон таримлын аль нэг хэсэг буюу ургал эрхтнийг ургуулах замаар үр үрсэлгээг гарган авна.

4.3.Дотоодод үйлдвэрлэсэн болон импортын үр үрсэлгээг ариутгахад  Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад заасан бодисыг ашиглана.

4.4.Энэ журмын 4.1-д заасныг хэрэгжүүлэх боломжгүй, органик таримлын үр үрсэлгээ нь тоо хэмжээ, төрөл зүйлийн хувьд хүрэлцээгүй бол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор шилжилтийн үед байгаа таримлын үр үрсэлгээг үйлдвэрлэлдээ ашиглаж болно.

4.5.Энэ журмын 4.4-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй, органик, шилжилтийн үеийн үр үрсэлгээ нь тоо хэмжээ, чанар, төрөл зүйлийн хувьд хүрэлцээгүй бол баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор зөвшөөрөгдөөгүй бодис, пестицид хэрэглээгүй, химийн боловсруулалт хийгдээгүй үр үрсэлгээг ашиглаж, цаашид органик үр үржүүлгийн технологийн дагуу үржүүлж, баталгаажуулна.

4.6.Нэг наст таримлын үр үрсэлгээг нэг жилийн тариалалтын хугацаанд, олон наст таримлын үр үрсэлгээг хоёр жилийн тариалалтын хугацаанд органик зарчмаар үржүүлсэн тохиолдолд “органик үр үрсэлгээ” гэж баталгаажуулж болно.

4.7.Меристемийн аргаас бусад үр үржүүлгийн ажлыг органик зарчмаар гүйцэтгэнэ.

Тав. Шилжилтийн үеийн хугацаа ба таримлын сэлгээ

5.1.Органик бус газар тариалангийн үйлдвэрлэлээс органик газар тариалангийн үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг дор дурдсан хугацаанд эхлүүлнэ:

5.1.1.нэг наст таримлыг тариалахаас 12 сарын өмнө;

5.1.2.бэлчээр болон нугын ургамлыг хадаж, бэлчээрийн зориулалтаар ашиглахаас 12 сарын өмнө;

5.1.3.олон наст таримлыг хураахаас 18 сарын өмнө;

5.1.4.жимсний мод, бутыг хураалтаас 24 сарын өмнө.

5.2.Шилжилтийн үеийн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошгыг 12 сараас доошгүй хугацаанд шилжилтийн үед байгаа тарималд хэрэглэж болно.

5.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад заагаагүй бодисыг ашигласан талбайгаас хураасан ургацыг 36 хүртэлх сарын хугацаанд органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэхгүй.

5.4.Таримлыг хортон шавж, хог ургамал, өвчнөөс биологийн аргаар хамгаалах, хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах зорилгоор органик тариалангийн үйлдвэрлэлд сэлгэн тариалалтыг ашиглана.

5.5.Буурцагт ургамал, сахлаг болон голлосон үндэсний системтэй таримлыг сэлгээнд ашиглана.

5.6.Жимсний мод бутны мөр хоорондын зайд нөмрөг болон хучлага таримлыг хөрс хамгаалах зорилгоор тариалж болно.

5.7.Органик тариалангийн талбайг уриншлахдаа ногоон бордуурт уриншийг ашиглана.

Зургаа. Хөрсний үржил шимийг хадгалах, хамгаалах болон бордоо

хэрэглэхэд тавигдах шаардлагууд

6.1.Тэг элдэншүүлэг, цомхотгосон технологи хэрэглэх, зурваслан, эсхүл сэлгэн тариалах, нөмрөг таримлыг ашиглах зэрэг арга технологийг ашиглан хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг бууруулахгүйгээр сайжруулах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, баталгаажуулалтын байгууллагатай хийх гэрээнд хавсаргаж, хэрэгжүүлж ажиллана.

 

6.2.Ургацаар алдагдсан шим тэжээлийн бодисыг хөрсөнд эргүүлэн өгөх зарчмыг хэвшүүлэн, сүрэл болон ургамлын үлдэгдлийг талбайд хучлага байдлаар үлдээж ашиглана.

6.3.Дотоод нөөц бололцоогоо ашиглан, хөрс, ус, хүрээлэн буй орчин, амьд биетэд сөрөг нөлөөгүй, хүнсний үйлдвэрлэл, ахуйн ялгаж ангилсан хаягдал, дайвар бүтээгдэхүүн, бичил биет, ургамал, амьтны үлдэгдлээр өөрийн аж ахуйд багсармал бордоо бэлтгэж ашиглана.

6.4.Органик газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад хөрсний үржил шим шаардлагын түвшинд хүрэхгүй бол Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад заасан бордоо, хөрс сайжруулагчийг хэрэглэнэ.

6.5. Өвчний тархалтаас сэргийлэх, үр соёололтыг сайжруулах, зэрлэг ургамлын үндсийг цэвэрлэх зорилгоор ургамал, таримлын үлдэгдлийг шатааж, газар бэлтгэж болно.

6.6.Хүнсний зориулалтаас бусад таримлын хөрсийг хүний ялгадас агуулсан бордоогоор бордож болно.

6.7.Эрдэс бордоог хөрс болон навчинд хийсэн шинжилгээний дүнг үндэслэн органик ялзмагийн түвшинг нэмэгдүүлэх, ногоон бордуур хэрэглэх, сэлгэн тариалах, булцууны бактер бүхий буурцагт ургамлыг тариалах зэрэг бусад арга технологитой хавсарч хэрэглэнэ.

6.8.Химийн аргаар уусамтгай чанарыг нь нэмэгдүүлснээс бусад байгалиас олборлож, буталж, жижиглэсэн эрдэс бордоог ашиглана.

6.9.Таримлыг хөрсөнд ургуулах (үр бэлтгэх, үрслүүлэхээс бусад тохиолдолд таримлын амьдралын мөчлөг нь хөрсөнд явагдах) бөгөөд хөрсгүй технологи (гидропоник г.м) арга ашиглахыг хориглоно.

6.10.Мөөг тарих хөрс нь органик болон байгалийн гаралтай, химийн аргаар боловсруулаагүй хөрс, бууц, эрдэс, модны үртэс, сүрэл, зоргодос агуулсан байна.

6.11.Саарал ус (ахуйн болон албан байгууллагын шүршүүр, угаалтуур, угаалгын машин, аяга таваг угаагчийн хэрэглээнээс бий болсон хаягдал  ус гм)-ыг хүнсний зориулалттай таримлыг услахад ашиглахгүй.

Долоо. Хортон шавьж, өвчин, хог ургамалтай тэмцэхэд

тавигдах шаардлагууд

7.1.Биологийн, физик механик, нутгийн уламжлалт арга технологид суурилсан ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, хортон шавьж, хачиг, өвчин, дугариг хорхой, хог ургамал  зэрэгтэй дараахь байдлаар тэмцэнэ. Үүнд:

7.1.1.таримлын төрөл, зүйл, сортыг зохистой сонгох;

7.1.2.сэлгээ, холимог тариалалт, ногоон бордуур хэрэглэх, талбайг хучих зэрэг хөрс боловсруулах зохистой арга ажиллагааг ашиглах;

7.1.3.хөрс боловсруулалтыг гар болон механикжсан (химийн бус) аргаар гүйцэтгэх;

7.1.4.хог ургамлыг гар болон механик аргаар устгах;

7.1.5.хамгаалалтын зурвас байгуулан хортон шавьжийн эсрэг ашигтай шавьж, өсч үржих нөхцөлийг бүрдүүлэх;

7.1.6.урхи, хавх, хашлага нүх, суваг шуудуу, гэрэл, дуу чимээ, халуун уур, хөрс хөлдөөх, утаа ашиглах зэрэг механик арга хэрэглэх;

7.1.7.орон нутгийн ургамлын ханд, амьтан, бичил биетэн ашиглан бэлдмэл хийх.

7.2.Энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ нь хортон шавж, өвчин, хог ургамалтай тэмцэхэд үр дүн муутай бол Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан Органик газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодис болон өсөлт зохицуулагчийн жагсаалтад заасан бодисыг хэрэглэнэ.

7.3.Энэ журмын 7.1.7-д заасан ургамлын ханд нь зөвхөн Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан Органик газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодис болон өсөлт зохицуулагчийн жагсаалтад заасан идэвхтэй бодисыг агуулах ба бусад орц нь хавдар, удамшлын болон төрөлхийн гажиг, тархины саажилт зэрэг өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй найрлага агуулаагүй байна.

7.4.Аюулт үзэгдлийн болон хог ургамлын тархалтын үед энэ журмын 7.1, 7.2 ба 7.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ үр дүнгүй бол үйлдвэрлэл эрхлэгч баталгаажуулалтын байгууллагын хяналтын дор зөвшөөрөгдснөөс бусад бодисыг хэрэглэж болох ба ийнхүү хэрэглэснээс 36 сар хүртэлх хугацаанд хураасан ургацыг “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий хаяг шошготойгоор зах зээлд нийлүүлэхийг хориглоно.

Найм. Бохирдлоос сэргийлэх арга хэмжээ

8.1.Органик үйлдвэрлэгч нь хөрс, ус, таримал, үр үрсэлгээ болон бусад орцууд нь хүрээлэн буй орчноос, эсхүл зөвшөөрөгдөөгүй бодисоор бохирдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.

8.2.Талбайн түүхийн дэвтэр, таримал бүрт ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлнө.

8.3.Нийслэл хот, бусад төвлөрсөн хот суурин газарт эрлэх органик газар тариалангийн үйлдвэрлэл нь ачаалал ихтэй (жилийн дундаж үзүүлэлтээр тооцоход өдөрт 3,000-аас олон машин, тээврийн хэрэгсэл зорчих) зам, уулзвараас 250м, хүнд, хөнгөн үйлдвэрийн байгууламжаас  1000 м болон түүнээс дээш зайд байрлана.

8.4.Энэ журмын 8.3-т заасан шаардлага нь хүлэмжийн аж ахуй эрхлэхэд хамаарахгүй.

8.5.Органик газар тариалангийн үйлдвэрлэл нь органик бус аж ахуйгаас зурвас, саадаар тусгаарлагдсан байна. Үүнд:

8.5.1.ил талбайд органик болон органик бус аж ахуйг хавсран, зэрэг эрхэлдэг бол өөрийн эзэмшлийн химийн гаралтай пестицид хэрэглэсэн газраас 25м, химийн гаралтай бордоо хэрэглэсэн газраас 10м хүртэлх зурвасаар;

8.5.2.хөрш аж ахуй нь органик бус газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бол органик тариалангийн газрыг 50м-ээс доошгүй зурвасаар.

8.6.Органик бус газар тариалангийн аж ахуйд  хэрэглэсэн, бохирдлын эх үүсвэр байж болзошгүй аливаа тоног төхөөрөмж, багажийг органик аж ахуйд хэрэглэхээс өмнө Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх бодисын жагсаалтад заасан бодисоор сайтар ариутгаж, цэвэрлэнэ.

8.7.Хучлага, шавьжны тор хийх, тэжээл, сүрэл бооход газрын хөрсөнд өөрөө задарч, шингэдэг сүрэл, эсгий зэрэг нийлэг бус материалыг ашиглана.

8.8.Энэ журмын 8.7 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд зохиомол аргаар нийлэгжүүлсэн газрын хөрсөнд шингэдэггүй синтетик материал хэрэглэсэн тохиолдолд зөвхөн полиэтилен, полипропилен болон бусад поликарбонат суурьтай материалыг ашиглах ба ашиглалтын дараа талбайд шатаах, булахаас өөр аргаар, холбогдох хууль, журмын дагуу хөрснөөс зайлуулна.

Ес. Хамгаалагдсан хөрсний аж ахуй

9.1.Үр үржүүлгээс бусад тохиолдолд таримлыг хөрсөнд ургуулах ба хөрсгүй технологиашиглаж тариалсан таримлыг органик бүтээгдэхүүнд тооцохгүй.

9.2.Хөрсийг нарны гэрлийн дулааныг ашиглан ариутгана.

9.3.Зохиомол гэрэлтүүлгийг шаардлагатай тохиолдолд ашиглах ба өдөрт 16 цагаас ихгүй байна.

9.4.Зохиомол гэрэлтүүлэг, дулаан, хөргөлт, агааржуулалт, чийгшил болон бусад бичил цаг уурын нөхцөл бүрдүүлэхэд шаардагдах эрчим хүчний хэрэглээг тогтмол хянаж, бүртгэн, үр ашигтай зарцуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОРГАНИК МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Арав. Аж ахуйг хөтлөхөд тавигдах шаардлагууд

10.1.Мал амьтныг байгалийн бэлчээрт уламжлалт аргаар маллах, байгалийн болон тарималжуулсан органик бэлчээрт жилд 120 хоногоос дээш хугацаанд бэлчээж, бусад хугацаанд энэ журамд нийцүүлэн байран маллах замаар органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхэлнэ.  

10.2.Битүү тор, хашаанд малласан мал, амьтан тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнийг “органик бус”-т тооцно.

10.3.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуульд нийцүүлэн генетик нөөцийг ашиглан, мал амьтныг үржүүлнэ.

10.4.Хөврөл үр шилжүүлэн суулгах, үржлийн зориулалтаар дааврын эмчилгээ хийх, клонинг болон генийн инженерчлэлийг мал амьтны үржлийн ажилд ашиглахгүй.

10.5.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 14.1.1, 14.1.2 дахь хэсэгт заасны дагуу мал амьтны тавлаг байдлыг ханган, арчилж, маллан, хамгаална.

10.6.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх ба мөн хуулийн 5.1.1 ба 5.2 дахь хэсэгт заасны дагуу мал, бэлчээр болон байран маллагааны талаарх бүртгэлийг хөтөлж, баталгаажуулалтад хамрагдана.

10.7.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь Органик хүнсний тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.2 дахь хэсэгт заасан баталгаажуулалтын байгууллагаас баталгаажуулсан  мал, амьтны арьс, үс, ноос, ноолуурыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхэд органик болохыг илэрхийлсэн мэдэгдлийг ашиглана. 

Арван нэг. Малын гарал үүсэл ба шилжилтийн үе

11.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн органик бус арга хэлбэрээс органик үйлдвэрлэлд шилжих хугацаа нь сүүний чиглэлийн мал амьтан болон махны чиглэлийн бог малын хувьд 6 сар, махны чиглэлийн мал амьтны хувьд 12 сар байна.

11.2.Байгалийн, эсхүл тарималжуулсан бэлчээр болон мал сүргийг ижил хугацаанд органик үйлдвэрлэлд шилжүүлж буй тохиолдолд шилжилтийн үеийн хугацаа 24 сар байна.

11.3.Органик мал аж ахуйн үйлдвэрлэлийг органик бус мал аж ахуйн үйлдвэрлэлтэй нэг дор хавсарч, тусгаарласан,  эсхүл зэрэгцээ байдлаар эрхлэхгүй.

11.4.Эх малыг хээлтүүлэхээс эхлэн төллөх хүртэлх хугацаанд органик тэжээлээр тэжээж, органик аргаар маллаж, арчилсан бол төлийг “органик төл” гэж тооцно.

11.5.Органик төлийг органик аргаар маллаж, арчлан, тэжээж гарсан бүтээгдэхүүнийг “органик бүтээгдэхүүн” гэж тооцно.

11.6.Эх малыг хээл авсан үеэс эхлэн төллөх, саалинд хамрагдах хүртэлх хугацаанд органик аргаар маллаж арчлан, органик тэжээлээр тэжээж гарсан сүүг “органик сүү” гэж тооцно.

11.7.Хоёр хоногийн настай тахианы дэгдээхийг өндөглөгч тахиа болтол органик аргаар тэжээж, арчилж гарсан өндгийг “органик өндөг” гэж тооцно.

11.8.Органик үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нь дэгдээхий бойжуулдаггүй бол органик бус аж ахуйгаас 2 -оос доошгүй хоногийн  настай дэгдээхий авч болно.

11.9.Органик бус аж ахуйгаас органик аж ахуйд үржлийн зориулалтаар авчирч буй малын тоо нь тухайн төрлийн малын 10 хувиас хэтрэхгүй ба хээлтэгч мал нь хээлгүй байна.

11.10.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр энэ журмын 11.9-д заасан малын харьцаа алдагдсан, шинэ төрөл, зүйлийн мал амьтныг үржүүлэх,  эсхүл аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөх болон тухайн аж ахуй нь 10-аас цөөн тооны малтай бол үржлийн зориулалтаар органик бус үйлдвэрлэлийн аж ахуйгаас авчирч буй малын тоо жилд 10%-иас их байж болно.

11.11.Энэ журмын 11.9 ба 11.10 дахь хэсэгт заасан органик бус үйлдвэрлэлийн аж ахуйгаас авчирч буй мал амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн энэ журмын 11.1 дэх хэсэгт заасан шилжилтийн үеийн хугацаа өнгөрсний дараа органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэгдэж болно.

Арван хоёр. Бэлчээр ба тэжээл

12.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч нь мал амьтдыг тэдгээрийн физиологийн онцлог, тэжээллэгийн шаардлагад нийцсэн байгалийн болон тарималжуулсан органик бэлчээрт, эсхүл байран маллаж, шимт бодисыг тэнцвэртэй хэмжээгээр агуулсан органик тэжээлээр тэжээнэ.

12.2.Органик бэлчээрийг ашиглахдаа дараахь горимыг мөрдөнө. Үүнд:

12.2.1.бэлчээрийн хил зааг тодорхой байх;

12.2.2.бэлчээрийн төлөв байдал, даацад нийцүүлэн малын тоог зохистой хэмжээнд байлгах;

12.2.2.малын төрлийг бэлчээрийн хэв шинжид нийцүүлэх;

12.2.3.бэлчээрийн ургамалшилтийг сайжруулах зорилгоор сэлгэн, өнжөөж ашиглах;

12.2.4.бэлчээр сайжруулахад Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан бордоо, хөрс сайжруулагчийг ашиглах, олон наст ургамлын органик үр цацах /хачирлах/ аргыг хэрэглэх;

12.2.5.бэлчээрийн хог ургамал, хортон мэрэгчидтэй тэмцэхэд Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсон бэлдмэл, бодис хэрэглэх;

12.2.6.бэлчээрийн зарим хэсгийг хашиж ашиглах тохиолдолд хашаа нь мал амьтанд гэмтэл учруулахааргүй байх.

12.3.Хивэгч малыг өдөр бүр бэлчээрлүүлнэ.

12.4.Энэ журмын 10.1-д заасны дагуу мал амьтныг байран маллаж байгаа тохиолдолд байр, хашаа саравч нь мал амьтан төрөлхийн (байгалийн) зан авираа илэрхийлэх, чөлөөтэй хөдлөх, тайван байх нөхцлийг хангасан байхаас гадна дараахь нөхцлийг бүрдүүлсэн байна. Үүнд:

12.4.1.тоосжилт, чийгшил, агаарын хэмийн огцом өөрчлөлт, хийн хуримтлал, агаар солилцоо зэргээс шалтгаалан малын эрүүл мэндэд эрсдэл учруулахааргүй нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд дулаан тусгаарлах, халаах, эсхүл хөргөх, агааржуулах тоног төхөөрөмжтэй байх;

12.4.2.байгалийн гэрэл тусах цонхны хэмжээ нь шалны нийт талбайн 3%-иас багагүй байх;

12.4.3.тэжээлийн болон усны онгоц нь хүрэлцээтэй, материал, хийц нь тухайн мал, амьтны биологийн  болон тэжээллэгийн онцлогт нийцсэн байх;

12.4.4.малын хэвтэрт байгалийн гаралтай, органик материал ашиглах;

12.4.5.малын хэвтрийн талбайн 50 хувиас доошгүй хэсэг нь тэгш, хатуу гадаргуутай, ялгадас  урсах, шингэх, цэвэрлэгээ, ариутгал  хийх боломжтой байх.

12.5.Мал, амьтныг аль болох богино хугацаанд уяж, туших ба малын чөдөр, тушаа, бэхлэх хэрэгсэл нь байгалийн гаралтай материалаар хийгдсэн байна.

12.6.Мал амьтныг өвдөх, төллөхөөс бусад тохиолдолд ижил сүргээс тусгаарлахгүй.

12.7.Малын байр, хашаа, саравчинд эрүүл ахуйн горимыг сахиж, хортон шавж, мэрэгчдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор дурдсан дарааллын дагуу авч хэрэгжүүлнэ. Үүнд:

12.7.1.шавж хорхой, мэрэгч үүрлэх, хөеө цуглуулах, малын байр руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх; 

12.7.2.зассан үүр, хөеөг устгах;

12.7.3.Органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан жагсаалтад орсон малын байр, хашаа саравч, тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон шавьж устгалд хэрэглэх бодисыг хэрэглэх;

12.8.Нэгж малд ногдох тэжээлийн 70-аас дээш хувийг байгалийн бэлчээр болон өөрийн эзэмшлийн тарималжуулсан органик  бэлчээрээс хангах ба үлдсэн хэсэг нь баталгаажсан, эсхүл шилжилтийн үеийн органик тэжээл байна.

12.9.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр энэ журмын 12.8-д заасныг мөрдөх  боломжгүй болсныг баталгаажуулалтын байгууллагаас тогтоосон тохиолдолд нэгж малд жилд ногдох тэжээлийн 30 хүртэлх хувиар тооцож, органик бус тэжээл өгч болно.

12.10.Органик үйлдвэрлэл эрхлэгч эхний жилд үйлдвэрлэсэн тэжээлээ органик тэжээлд тооцон өөрийн мал, амьтныг тэжээж болох ба органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошгыг хэрэглэн зах зээлд нийлүүлэхгүй.

12.11.Дараахь бодисыг нэмсэн малын тэжээлийг органик бус тэжээлд тооцно: 

12.11.1.тухайн төрлийн мал амьтны нядалгааны дайвар бүтээгдэхүүн;

12.11.2.хивэгч малын тэжээлийн хувьд малын дайвар бүтээгдэхүүн;

12.11.3.мал амьтны баас, хоргол зэрэг бүх төрлийн ялгадас;

12.11.4.химийн гаралтай уусгагч бодис;

12.11.5.зохиомол аргаар нийлэгжүүлсэн амин хүчил, түүний охь, азотот нэгдлүүд, өсөлт дэмжих ба хурдасгах зориулалт бүхий бодисууд, хоолны дуршил өдөөгч, нөөшлөгч бодисууд, өнгө, будаг оруулагч нэгдлүүд;

12.11.6.антибиотик болон бусад эмийн зүйл;

12.11.7.шүвтэр.

12.12.Байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохиомол аргаар нийлэгжүүлсэн цууны, шоргоолжны болон пропаны хүчлийг органик тэжээлийг нөөшлөх зорилгоор хэрэглэж болно.

12.13.Малын тэжээлд дараахь бодис, зүйлийг хэрэглэнэ:

12.13.1.бичил биет, мөөгөнцөр, пробиотик ба фермент;

12.13.2.хүнсний үйлдвэрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд;

12.13.3.ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд;

12.13.4.байгалийн гаралтай амин дэм, эрдэс бодис ба нэмэлтүүд

12.14.Мал, амьтны төлийг эхлээр нь, эсхүл тухайн төрлийн малын органик сүүгээр тэжээх ба дор дурдсан хугацааны дараа бүдүүн тэжээл өгч болно.

12.14.1.унага, тугалыг 3 сартайгаас,

12.14.2.тооройг 1,5 сартайгаас,

12.14.3.хурга, ишиг болон бусад төл малыг 2 сартайгаас.

Арван гурав. Малын эм, эмчилгээ

13.1.Зохиомол аргаар нийлэгжүүлсэн малын эм, антибиотик хэрэглэсэн мал, амьтнаас гарсан бүтээгдэхүүнийг органик бүтээгдэхүүнд тооцохгүй.

13.2.Малын чанар, дархлааг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

13.2.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг үржилд ашиглаж, малын чанарыг сайжруулах;

13.2.2.мал маллагааны дэвшилтэт болон уламжлалт арга туршлагыг нэвтрүүлэх, өвс, ус сайтай органик бэлчээрт тогтмол идээшлүүлж, тарга тэвээрэг авахуулах, мал амьтны тавлаг байдлыг хангах, эрүүл ахуйг сайжруулах замаар мал, амьтны байгалийн өвчин эсэргүүцэх тэсвэрт чадвар, дархлааг сайжруулах;

13.2.3.малын төрөл зүйл болон сүргийн бүтцийн зохистой харьцааг баримтлах;

13.2.4.отор нүүдэл хийх, сэлгэн бэлчээрлүүлэх.

13.3.Энэ журмын 13.2-т заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй, мал, амьтан өвчилсөн бол тэдгээрийг тохиромжтой хашаа саравчинд тусгаарлан, ургамал, амьтан, эрдсийн гаралтай бэлдмэл, эмийн зүйл, бариа засал, зүү төөнүүр, хануур зэрэг уламжлалт эмчилгээний аргыг ашиглан эмчилнэ.

13.4.Органик статусаа хадгалах зорилгоор малын эм, антибиотикийг санаатайгаар хэрэглэхгүй, удаах, хойшлуулах, мал, амьтны биеийн байдлыг дордуулах, зовоож болохгүй.

13.5.Энэ журмын 13.3-т заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй бол “Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”-ын 3 дах хэсэгт заасан “Мал аж ахуйн органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис”-ын жагсаалтад багтсан зохиомол аргаар нийлэгжүүлсэн малын эм, антибиотикийн эмчилгээг итгэмжлэгдсэн малын эмчийн хяналтан дор 12 сарын хугацаанд 3 хүртэлх удаа (1 жилээс бага амьдралын мөчлөгтэй амьтны хувьд 1 удаа) хийж болно. Энэ тохиолдолд “органик” статус хэвээр хадгалагдах ба мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор зах зээлд нийлүүлэх хугацааг хэрэглэх нөхцөлд заасны дагуу, эсхүл тухайн эмийн зааварт заасан биеэс гадагшлах буюу хүнсний зориулалтаар ашиглахаас татгалзах хугацааг 2 дахин уртасгаж, эсхүл тийм хугацаа байхгүй тохиолдолд доод тал нь 48 цагаар тогтооно.

13.6.Энэ журмын 13.5 дахь хэсэгт зааснаас олон давтамжтайгаар эмчилгээ хийгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдэл бүхий шошготойгоор дор дурдсан хугацаанд зах зээлд нийлүүлэхгүй. Үүнд:

13.6.1.бод мал бол 12 сар хүртэлх хугацаанд;

13.6.2.бог мал, гахай, сүүний үхэр бол 6 сарын хугацаанд;

13.6.3.махны чиглэлийн тахиа бол 10 долоо хоногийн дотор;

13.6.4.өндөглөгч тахиа бол 6 долоо хоногийн дотор.

13.7.Дааврын бэлдмэлийг итгэмжлэгдсэн малын эмчийн хяналтын дор эмчилгээний зориулалтаар мал амьтанд хэрэглэнэ.

13.8.Малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх, өсөлтийг сайжруулах зорилгоор аливаа зохиомол аргаар нийлэгжүүлсэн бодис, бэлдмэлийг хэрэглэхгүй.

13.9.Монгол улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалтыг хийнэ.

13.10.Малыг засах, эврийг нь тайрахад өвдөлт, шаналгаа багатай арга хэрэглэх ба шаардлагатай тохиолдолд өвчин намдаах, мэдээ алдуулах эм хэрэглэнэ.

Арван дөрөв. Малыг тээвэрлэх, төхөөрөхөд тавигдах шаардлага

14.1.Малыг туух, ачиж буулгах, тээвэрлэх, төхөөрөх үед гэнэтийн цочролд оруулахуйц аливаа арга, хэрэгсэл хэрэглэхгүй, олон улсад мөрдөгдөж буй зарчмыг баримтална.

14.2.Малыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь Махны эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC RCP 58 : 2013 стандартын шаардлага хангасан байна.

14.3.Тээвэрлэх болон төхөөрөх үед мал, амьтанд зохиомол аргаар нийлэгжүүлсэн тайвшруулах эм, өдөөгч хэрэглэхгүй ба шаардлагатай тэжээл, усаар хангана.

14.4.Малыг тасралтгүй тээвэрлэх хугацаа нь 8 цагаас илүүгүй байх ба тээвэрлэлтийн 8 цаг тутамд малыг амрааж, усалж байна.

14.5.Мал амьтныг  гэнэтийн цочролд орохоос сэргийлж, өөр төрлийн, үхсэн болон төхөөрч буй мал, амьтдаас тусгаарлана.

14.6.Малыг муужруулж, төхөөрнө.Муужруулах багаж хэрэгсэл нь шаардлага хангасан, эвдрэлгүй байна.

14.7.Малыг уламжлалт аргаар төхөөрөх тохиолдолд тайван, чимээгүй орчинд гүйцэтгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОРГАНИК ЗӨГИЙН АЖ АХУЙ

  Арван тав. Зөгийн суурийн зохион байгуулалт ба арчилгаа, маллагаа

15.1.Зөгийн суурь /балт ургамлын нөөцтэй бэлчээрт байрлуулсан хэсэг бүл/-ийг түүнээс  3 км-ын радиус бүхий тойрог дотор сүргийн тэжээлд хүрэлцэхүйц хэмжээний балт, тоост ургамал, усны эх үүсвэртэй органик газар тариалангийн болон атаршсан талбай,  байгалийн бэлчээрт байршуулна.

15.2.Энэ журмын 15.1 дэх хэсэгт заасан байршил нь органик бус тариалангийн талбай, эсхүл бохирдлын эрсдэл өндөртэй (хувиргасан амьд организм ашигласан таримлын талбай, суурин газар, үйлдвэрийн болон уул уурхайн бүс, асфальтан автозам, хогийн цэг, гэх мэт) газраас 5 км болон түүнээс дээш зайд алслагдсан байна.

15.3.Үйлдвэрлэл эрхлэгч нь зөгийн суурийн байршил, бэлчээр, отрын бэлчээр, нэмэлт тэжээл, тэжээллэг, зөгийн өвчний түүх, эмчилгээ, үр дүн, үржлийн болон өвчилсэн зөгийн бүлийг тусгаарласан эсэх, зөгийн балны гарц, бусад бүтээгдэхүүнийг хурааж авсан талаарх бүртгэлийг тогтмол хөтөлж, баталгаажуулна.

15.4.Органик бус зөгийн аж ахуйгаас органик зөгийн аж ахуйд шилжих хугацаа 12 сар байна.

15.5.Зөгийг сууриар нь органик үйлдвэрлэлд шилжүүлэх ба үржлийн болон сүрэг сэлбэх зөгийн бүл, бүлэнцэрийг бүртгэлтэй, баталгаажсан органик үйлдвэрлэлийн зөгийн аж ахуйгаас сонгоно.

15.6.Органик болон органик бус зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэг дор хавсарч, тусгаарласан, эсхүл зэрэгцээ байдлаар эрхлэхгүй.

15.7.Тухайн орон нутгийн цаг агаарын болон бусад нөхцөлд дасан зохицож, амьдрах чадвар, өвчин эсэргүүцэх, нөхөн үржих чадварыг харгалзан зөгийн бүл /тус тусын үүргийг гүйцэтгэж амьдардаг нэг эх, хэдэн арав, заримдаа зуун эр, олон арван мянган ажлын зөгий бүхий биологийн аж ахуйн нэгж /-ийг сонгоно. 

15.8. Шилжилтийн үеийн хугацаанд сархиаг /үрвэлдэй бойжуулах, тоосормог, бал боловсруулж хадгалахад зориулагдсан лаваар хийсэн байгууламж/-ийг органик,  эсхүл шилжилтийн үеийн сэмж /сархиаг бариулахад хэрэглэдэг ташаалавчны хээтэй лаван хуудас/-ээр солих ба пестицид болон бусад хориглосон бодисын  үлдэгдэлгүйг баталгаажуулсан тохиолдолд органик бус сэмжийг ашиглаж болно. 

15.9. Хуванцар материалаар хийсэн сэмжийг ашиглаж болохгүй.

15.10. Зөгийн бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдэлгүй, байгалийн гаралтай материалаар зөгийн гэр /зөгийн бүл амьдрахад зориулсан биологийн онцлогт нь тохирсон сууц/, жаазыг хийнэ.

15.11. Энэ журмын 15.4 дэх хэсэгт заасан хугацаанд зөгийн суурийн сархиагийг органик сэмжээр солих боломжгүй бол баталгаажуулалтын байгууллага нь органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн хугацааг сунгана.

15.12. Органик үйлдвэрлэл эрхэлдэг зөгийн аж ахуй нь сархиагийг 2 жил тутам шинэчилнэ.

15.13. Эх зөгийн далавчийг тайрч болохгүй ба байгалиас заяагдмал физиологийн онцлог шинжийг хадгална.

15.14. Эх зөгийг зохиомлоор хээлтүүлж болно.

Арван зургаа. Зөгийн суурийн ариутгал, халдваргүйтгэл

16.1.Зөгийн суурьд хортон шавьж болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэл хийхдээ хүйтэнд хадгалах аргыг ашиглахаас гадна дараахь бодисыг хэрэглэнэ.

16.1.1.сүүний болон шоргоолжны хүчил;

16.1.2.оксалик болон цууны хүчил;

16.1.3.хүхэр;

16.1.4.байгалийн  гаралтай эфирын тос (гаа, евкалипт, камфор гэх мэт);

16.1.5.туринжиенсис бацилус (Bacillus thuringiensis);

16.2.Усны уур, галын дөл, эсхүл каустик содоор гэр, жаазыг шууд ариутгаж болно.

16.3.Зөвшөөрөгдсөн бодис  бүхий цавууг ашиглан хортон шавьж нэвтрэхээс хамгаалж болно.

16.4.Халдварт өвчний үүсгэгчээр бохирдсон жааз, сархиаг ба бусад материалыг устгана.

Арван долоо. Зөгийн эмчилгээ

17.1.Энэ журмын 15.7 дахь хэсэгт заасны дагуу зөгийн бүлийг сонгож үржүүлэх, зөгийн тэжээллэгийг сайжруулах, зөгийн үүр, жааз, бусад тоног төхөөрөмжийн ариун цэврийг сахих, эх зөгийг тогтмол солих, зөгийн бүл, эр зөгийн ташаалавч /сархиагны үрвэлдэй бойжуулах, амтат шүүс, тоос хураах зориулалттай зургаан талт нүд/-д тогтмол үзлэг хийх замаар өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

17.2.Зөгийг аливаа төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ургамал, өвсний ханд, байгалийн гаралтай эмийн зүйл, уламжлалт эмчилгээг ашиглана.

17.3.Зайлшгүй шалтгааны улмаас орга

..бусад

Стандарт хэмжил зүйн хэлтэс

  • Танилцуулга
  • Мэдээлэл
  • Хууль тогтоомж
  • Ил тод байдал

    - Хүний нөөц

    - Төсөв санхүү

    - Үйл ажиллагаа

  • Шилэн данс
  • Холбоо барих

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ

Үйлчилгээ

Тавилга, мод модон бүтээгдэхүүн

Оёдол, сүлжмэл эдлэл, эсгий бүтээгдэхүүн

Бэлэг дурсгал, гоёл чимэглэл

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Гоо сайхан, эм бэлдмэл

Арьсан бүтээгдэхүүн, үслэг эдлэл

Зам, барилгын материал

Төмөр хийц, тоног төхөөрөмж

Хэвлэмэл бүтээгдэхүүн, сав баглаа боодол

Видео мэдээ

2022-07-28

ДУУ ХУУР, ӨВ СОЁЛЫН ӨЛГИЙ НУТАГ ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2022-07-27

АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-07-03

ЗҮЛЭГ ТАРЬСАН ТАЛБАЙД ГИШГЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

Бүгдийг

Лавлах цонх

Засаг Даргын захирамж

ЗДТГ-ын даргын тушаал

Тендерийн урилга

Төсөл хөтөлбөр

Нээлттэй ажлын байр

Статистикийн өврийн дэвтэр

Утасны жагсаалт

Зарлал мэдээлэл

26

7 сар

НУТГИЙН ЗОН ОЛОН ТА БҮХНИЙГ "ЯРУУ САЙХАН УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН"-Д ТУХЛАН СААТАХЫГ УРЬЖ БАЙНА

26

7 сар

АЛДАР ГАВЬЯАТ УРАН ЗОХИОЛЧ С.БУЯННЭМЭХИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛ, ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “БИДНИЙ МЭДЭХ ИХ ЗОХИОЛЧ” НОМЫН БАЯРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

19

7 сар

ЗАРЛАЛ

08

7 сар

"ДУНДГОВЬ- 80" ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

08

7 сар

Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгжүүд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 7 сарын 18-аас 7 сарын 26-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг зөвлөж байна.
Бүгдийг

Нээлттэй хэлэлцүүлэг

08

6 сар

"АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

27

4 сар

БҮРДИЙН УЯНГА ЗУСЛАНД АМРАГЧДЫН ЭРХИЙН БИЧГИЙН ҮНЭ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

01

2 сар

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМД ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

09

6 сар

САЙНЦАГААН СУМЫН ГАЗРЫН СУУРЬ ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА.

10

5 сар

"Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн төсөлтэй танилцан саналаа өгнө үү?
Бүгдийг
Дундговь Аймаг ЗДТГ

И-мэйл: info@dundgovi.gov.mn

Мэдээллийн лавлах утас: 7059-3833

Санал хүсэлт авах утас: 7059-106

Төрийн байгууллагууд

  • Статистикийн хэлтэс
  • Мал эмнэлгийн газар
  • Аймгийн шүүх
  • Аймгийн Аудитын газар
  • Боловсрол, шинжлэх ухааны газар
  • Цагдаагийн газар
  • Онцгой байдлын газар
  • Аймгийн прокурорын газар
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газар
  • Эрүүл мэндийн газар
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • Татварын хэлтэс
  • Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
  • Улсын бүртгэлийн хэлтэс
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Биеийн тамир спортын газар
  • Орон нутгийн өмчийн газар
  • Ус цаг уур орчны шинжилгээний төв
  • Аймгийн авто тээврийн төв
  • Шүүхийн шинжилгээний алба
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Санхүүгийн хяналт аудитын алба
  • Уламжлалт анагаах ухааны төв
  • Соёл, урлагийн газар

Сумд

  • Үйлчилгээ
  • Адаацаг
  • Баянжаргалан
  • Гурвансайхан
  • Говь-Угтаал
  • Дэлгэрхангай
  • Дэлгэрцогт
  • Дэрэн
  • Луус
  • Өлзийт
  • Өндөршил
  • Сайхан-Овоо
  • Сайнцагаан
  • Хулд
  • Цагаандэлгэр
  • Эрдэнэдалай

Хандалт

Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоног: 0
Өнгөрсөн сард: 0
Нийт: 955119
© 2012 - 2019 Дундговь Аймаг ЗДТГ