Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын /цаашид үйлчилгээний газар гэх/ үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.
1.2. Үйлчилгээний газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөн ажиллана.
1.3. Үйлчилгээний газар бүр энэхүү дүрмийн хэрэгжилтэд дотоодын хяналт тавьж ажиллана.
Хоёр. Барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага
2.1. Үйлчилгээний газар нь үндсэн болон нэмэлт өрөө тасалгаатай байна.
- Үндсэн өрөө тасалгаанд хүлээн авах хэсэг, зочны өрөө, захиргааны ажилчдын болон техник ашиглалтын ажилчдын өрөө;
- Туслах өрөө тасалгаанд соёл амралтын, биеийн тамир, эмнэлэг, худалдаа үйлчилгээний болон хурлын заал;
2.2. Зочны болон албан өрөөний байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийн хэмжээ эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
2.3. Барилгын сууриaн давхарт таваас дээш автомашины зогсоол төлөвлөсөн тохиолдолд дээд давхарт нь буудлын өрөө төлөвлөхгүй ба механик агааржуулалтын төхөөрөмж төлөвлөнө. Агааржуулалтын хоолойг байшингийн дээврээс 1.5 метр өндөрт гаргахаар тооцоолно.
2.4. Үйлчилгээний газрын нийтийн үйлчилгээний өрөө, танхим, хоолны газар, ариун цэврийн өрөө нь агаарын хэвийн солилцоог хангах ердийн ба механик агааржуулалттай байна.
2.5. Үйлчилгээний газрын өрөө, тасалгааны агаарын температур +18-+24°с, харьцангүй чийглэг 40-60% байна.
2.6. Үйлчилгээний газар нь цэвэр, бохир усны төвлөрсөн ба төвлөрсөн бус системд холбогдсон, халуун, хүйтэн усаар хангагдсан байна. Усны чанар, аюулгүй байдал ундны усны стандартын шаардлага хангасан байна
2.7. Ундны усны өөрийн эх үүсвэртэй нөхцөлд усны эх үүсвэрийн барилга байгууламж, хамгаалалт, ус нөөцлөх сан, шугам хоолой нь холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байна.
2.8. Ахуйн бохир ус цэвэрлэх төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжтай нөхцөлд ноёлох салхины доод хэсэгт байрласан, цэвэрлэгээний горим болон цэвэрлэсэн бохир ус нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
2.9. Үйлчилгээний газруудад ахуйн үйлчилгээ, худалдаа, кафе, буфет, баар, спорт, соёл урлагийн үйлчилгээний газрууд ажиллаж болох ба дуу шуугианы норм нормативын шаардлагыг хангасан байна.
2.10. Өрөөнүүдэд ариун цэврийн өрөө байхгүй нөхцөлд нийтийн бие засах газрыг 10 хүнд нэг суултуур байхаар, давхар бүрт төлөвлөнө.
2.11. Өрөөнүүдэд шүршүүр, банн байхгүй тохиолдолд 10 хүнд нэг шүршүүр байхаар төлөвлөнө.
2.12. Үйлчилгээний газар нь ундны усны өөрийн эх үүсвэртэй нөхцөлд усыг жилд нэг удаа хими, сар бүр нян судлалын шинжилгээнд хамруулан стандартын шаардлага хангасан усыг хэрэглэнэ.
Гурав. Үйлчилгээний газрын өрөөнүүдийн дотоод засал:
3.1. Өрөөний хамгийн бага хэмжээ нь ариун цэврийн өрөө, хонгилыг тооцохгүйгээр:
- Энгийн өрөөний талбайн хэмжээ, нэг хүний – 9 м.кв
- Энгийн өрөөний талбайн хэмжээ, хоёр хүний – 12 м.кв
- Гурав ба түүнээс дээш зочин хүлээн авах боломжтой өрөөний талбай нь хүн бүрт 4 м.кв-аас багагүй байна.
3.2. Барилга байгууламжийн дотоод заслыг үйлчилгээний онцлогт тохирсон, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулсан материалаар хийнэ.
3.3. Хонгилын шалыг дуу шингээгч материалаар бүрнэ. /хивс, дрож/
3.4. Орны тоогоор сандал, шүүгээ, бичгийн ширээтэй байхаас гадна буйдан, толь, хувцасны шүүгээ түүнийг орлох өлгүүртэй байна. Мөн өрөөний тавилга хэрэгсэл дараах шаардлага хангасан байна. Үүнд:
- Өрөөнүүдийн тавилгыг цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн, тэгш, гадаргуутай, эвдрэлгүй байна.
- Нэг хүний орны хэмжээ 2000 мм х 900 мм, хоёр хүний орны хэмжээ нь 2000 мм х 1600 мм-ээс багагүй байна.
- Орны матрас нь 120 мм-ээс багагүй зузаантай, пүрштэй байх ба түүн дээр даавуун гадар бүхий гудас дэвссэн байна.
Дөрөв. Үйлчилгээний газрын өрөөнүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт:
4.1. Үйлчилгээний газрын өрөөнүүдийг өдөр бүр цэвэрлэх ба ариун цэврийн өрөөг цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
4.2. Их цэвэрлэгээг сард 1-ээс доошгүй удаа хийнэ.
4.3. Ариун цэврийн өрөөг цэвэрлэхдээ хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх ба дараах дарааллаар цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийнэ. Эхлээд гар угаалтуур, дараа нь банн, шүршүүрийн хэсэг, сүүлд нь унитазыг угааж халдваргүйжүүлнэ.
Банн, унитазын таг, суудал, бидэ, ариун цэврийн өрөөний хаалга, бариулыг халдваргүйжүүлэлтийн уусмалаар халдваргүйжүүлнэ.
4.4. Хортон шавж мэрэгчдээс урьдчилан сэргийлж, мэрэгчгүйтгэл, шавжгүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гэрээний үндсэн дээр хийлгэж, акт үйлдсэн байна.
4.5. Угаалгын болон халдваргүйжүүлэлтийн бодис, гоо сайхны бараа бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаажилттай байна.
4.6. Угаалгын болон халдваргүйжүүлэлтийн бодисыг тусдаа өрөөнд тавиур дээр хадгална. Бие засах газарт хэрэглэдэг цэвэрлэгээний материалыг бусад өрөө тасалгаа цэвэрлэдэг цэвэрлэгээний материалаас тусад нь хадгална.
Тав. Ахуй

Тав. Ахуйн хог хаягдлыг зайлуулахад тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага
5.1. Хог түр хадгалах цэгийг салхины доор байрнаас 20-30 метрийн зайд байршуулах ба сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтруулж цементэлсэн байна.
5.2. Хогийн сав 80-120 литрийн хэмжээтэй, цоорч гэмтээгүй, шингэн нэвчихээргүй, угааж цэвэрлэхэд хялбар хуванцар, металл материалаар хийгдсэн тагтай байна.
Зургаа. Ажилчдын эрүүл мэнд, хувийн ариун цэврийн талаар
6.1. Үйлчилгээний газрын ажилтнуудын 80-аас доошгүй хувь нь мэргэшсэн байна.
6.2. Үйлчилгээний ажилчид ажлын хувцас, энгэрийн тэмдэгтэй байх ба хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.
6.3. Үйлчилгээний газрын ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
Долоо. Хариуцлага
7.1. Зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
яяяяяя
н хог хаягдлыг зайлуулахад тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага