Гурав. Шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагааг,
зохион байгууллах
3.1 Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн төв байгууллагаас хэмжиүүрийн улсын шалгагчийн эрх авсан ажилтан гүйцэтгэнэ.
3.2 Хэмжил зүйн төв байгууллагаас эрх авсан хэмжүүрийн улсын шалгагч нь Хэмжил зүйн тухай хуулийн 20.1.3,21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны дагуу зөвхөн өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт эсвэл холбогдох салбарын хүрээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалтыг гүйцэтгэнэ.
3.3 Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтад ашиглаж байгаа ажлын эталоныг улсын этоланоос, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрсөн дээд шатны хэмжлийн эталонтой харьцуулан шалгалт тохируулгад хамруулсан байна.
3.4 Шалгалт баталгаажуулалтыг нэгж дамжуулалт бүхий ажлын эталон ашиглан хүчин төгөлдөр үндэсний стандарт,техникийн зохицуулалт, арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
3.5 Шалгалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төв байгууллагаас олгосон шалгалт баталгаажуулалтын лацаар хэмжих хэрэгслийн эд анги, заалтыг өөрчлөх, тохируулах хэсгийг битүүмжилж, шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгоно.
3.6 Хэмжүүрийн улсын шалгагч шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо тухайн хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг баримтланадэлгэрэнгүй . .