Бидний хүнсний болоод бусад чиглэлээр маш өргөн хэрэглэдэг Хуванцар сав,баглаа, боодол нь хувцас, машин техник, гурил будаатай адил, үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.Улам бүр нэмэгдэж байгаа энэ хэрэглээ хэрэглэгчийн аюулгүй байдал, байгаль орчинд ноцтой үр дагавар бий болгож байна. ОУХБ /CI/, НҮБ ын БОХ /UNEP/, Нэг дэлхий сүлжээ /OPN/ зэрэг байгууллагууд эдгээр бүтээгдэхүүний ШОШГЫГ хэрэглэгчдэд ойлгомжтой болгохын төлөөх хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм. Дээрх байгууллагуудаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа хуванцар сав, баглаа, боодлын дөнгөж 9% нь дахин боловсруулагдаж, 12% нь шатаж, үлдсэн нь байгальд хаягдан, эрүүл мэнд болоод экологид гамшиг тарьж байна. Манай улсад судалгаа байхгүй.
Хэрэглэгчид ийм гамшигт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэхгүй байгаа ч ХУВАНЦАР сав баглаа, боодлын ШОШГО дахь мэдээлэл худлаа, зориуд гэмээр төөрөгдүүлсэн байдагт хууртан, авч хэрэглэсээр байна. Бүр дэлхийд нэртэй томоохон БРЕНДҮҮД ч бүтээгдэхүүний шошгоо хараат бус этгээдээр баталгаажуулахгүй байгаа нь ноцтой нөхцөх үүсгэж байгаа юм.
Ийм байдал нь COVID 19 ийн үед, дараа нь ч дэлхийн Эдийн засаг сэргэхэд НҮБ, түүний гишүүн орнуудын тогтвортой хөгжил, аюулгүй тогтвортой хэрэглээний зорилтуудад илт муугаар нөлөөлнө гэж үзэж, "ХУВАНЦАР сав баглаа боодол" үйлдвэрлэгчдийн хөгжлийг дэмжиж, бүтээгдэхүүнийх нь "ШОШГО" ыг хэрэглэгчдэд ойлгомжтой, аюулгүй түвшинд хүргэхийн төлөө Улс орнуудын ЗГ, Стандартын болоод баталгаажуулалтын байгууллагууд, Бизнес эрхлэгчдэд хандаж, дараах 5 чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөмж болгов. Үр дүнг 2021 онд НҮБ д илтгэж шийдвэр гаргуулахаар төлөвлөжээ.
1.Шошгонд, бүтээгдэхүүний тогтвортой байдлын талаар зөв мэдээлэл өгдөг байх,
- Нэг эсвэл дахин ашиглах талаарх мэдээлэл заавал оруулдаг байх,
- Ашиглалтын стандарт, техникийн шаардлага тодорхой байх,
- Дахин ашиглах тухай "Хасах сум" /‘chasing arrows’/ тэмдэглээг зөв ойлгомжтой болгож, хязгаарлах,
- Дахин боловсруулах тухай баталгаажуулсан мэдээлэл тусгасан байх.
Хуванцар сав баглаа боодолын шошгоор дамжуулж дээрх 5 чиглэлээр хэрэглэгчдэд өгөгдөж байгаа мэдээлэлийг үнэн зөв болгохын төлөөх олон улсын хөдөлгөөн - "Нэг дэлхий нэг сүлжээ" уриалгад нэгдэж ажиллах нь Манай улсын том зорилт болж байна.