СХЗХ нь Дундговь аймгийн хэмжээнд Стандарт, Хэмжилзүйн төрийн бодлогыг хэрэгжүүлэгч Засаг даргын дэргэдэх агентлаг юм. СХЗХ нь Аймгийн Засаг даргын 1993 оны 05 сарын 01 өдрийн 63 тоот захирамжаар байгуулагдсан. Төсөвт байгууллагын улсын бүртгэлийн ¹9044183 тоот гэрчилгээ, 9033815 тоот регистрийн дугаараар бүртгэгдсэн. СХЗХ-ийн хэмжилзүйн лабораторийн үйл ажиллагааны хууль эрхзүйн үндэс нь ”Хэмжил зүйн тухай” МУ-ын хууль, “Төрийн албаны тухай” МУ-ын хууль, “Хөдөлмөрийн тухай” МУ-ын хууль, “Удирдлага, санхүүжилтийн тухай” МУ-ын хууль болон холбогдох бусад хууль, тогтоол, дүрэм журам, баримт бичгүүдээр зохицуулагдана.
Хэмжилзүйн лаборатори нь холбогдох үндэсний болон олон улсын стандартыг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.
Лабораторийн ажилтнууд СХЗХ-ийн даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ болон “Төрийн албаны тухай” МУ-ын хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин үнэнч шударга, үр бүтээлтэй ажиллаж байна.