Соёлын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд аймаг, сум, багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилготой Дундговь аймгийн “Иргэдийн наадам”-ыг зохион байгууллаа.Тус наадамд сагсан бөмбөг, волейбол, олс таталт гэсэн спортын гурван төрлөөр 15 сумын 80 гаруй багийн 600 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
дэлгэрэнгүй . .