БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР 2020 ОНЫГ ‘’ЭХ ХЭЛЭЭ
ДЭЭДЭЛЬЕ!‘’ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
1942-1947 он хүртэл аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэд биеийн тамирын зөвлөл ажиллаж байв.
Сайд нарын зөвлөлийн 19-р тогтоолын үндсэн дээр аймгийн яамны тэргүүлэгчдийн 64-р тогтоол гарч 1947 оны 12 дугаар сарын 23-нд аймгийн ХЗЭ-ийн хороонд харъяалагдаж байсан биеийн тамирын зөвлөлийг аймгийн гүйцэтгэх захиргааны дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороо болгон өөрчлөлт өргөтгөжээ.
1960 ОНЫ 3 дугаар сард Биеийн тамир, спортын нийгэмлэг болж дарга, дасгалжуулагчтай 13 үүр, 2 зөвлөлтэйгээр олон нийтийн байгууллага болж байгуулагдсан юм.
1979 оны 2 дугаар сарын 5-нд Сайд нарын зөвлөлийн 47-р тогтоол гарч уг тогтоолын дагуу их хурлын зарлиг 1979.2.7-нд гарсан байдаг. Энэ үед буюу 2 дугаар сарын 8-нд Сайд нарын зөвлөлийн №43 тоот шийдвэрээр Сайд нарын зөвлөлийн дэргэд “Залуучууд спортын хороо” гэж нэрийг нь өөрчлөн байгуулж, залуучуудын байгууллагатай хамтран ажиллуулах болсон.
1994 оны 1 дүгээр сарын 28-ны №25 тоот тогтоолоор Залуучууд спортын хороогоо татан буулгаж, төрийн захиргааны зарим чиг үүргийг МҮОХ-нд гэрээгээр хариуцуулах болж аймгийн БТСХороо болгон нэрийг нь өөрчилсөн байдаг.
Түүнээс хойш дахин 2007-2011 онд Биеийн тамир, спортын газар, 2011-2015 онд Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар, 2015 оноос Биеийн тамир, спортын газар гэсэн нэртэй болсон.
2019 оноос эхлэн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан 15 ажилтны орон тоотойгоор аймгийн Цэнгэлдэх хүрээлэн, Гурвансайхан сумын спорт заал, Эрдэнэдалай сумын спорт заал зэрэг объектуудыг хариуцан удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Жилд 8-9 төрлийн секц хичээллүүлж, жилдээ аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 15 орчим төрлөөр зохион байгуулж үүний зэрэгцээ тэмдэглэлт ойн баяр, нэрэмжит тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд хамтран зохион байгуулж тамирчид, улс, бүс, олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна.
Аймаг, орон нутагт биеийн тамир, спорт хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэн эрүүл чийрэг бие бялдартай, иргэд, хамт олныг төлөвшүүлж, биеийн тамир спортыг нийтийн хүртээл болгон, өндөр зэрэг, цолтой тамирчдыг бэлтгэн гаргах явдал юм.
АЛСЫН ХАРАА
Орон нутгийн уламжлал, хүүхэд залуусын сонирхол, материаллаг бааз болоод боловсон хүчний хангамжид тулгуурлан сургалт, дасгалжуулалтын үйл явцыг өнөөгийн түвшинд зохион байгуулж, бүс, улс, тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдыг бэлтгэх явдал юм.
Мяхандоржийн Наранбадрах
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, биеийн тамир спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, чадварлаг тамирчдыг бэлтгэх, байгууллагын ажилчдыг удирдлага арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, түүнийг иргэдэд сурталчлан таниулах
Балдангийн Дашбилэг
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн хэмжээнд спортын чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналт явуулах, уралдаан тэмцээний үед мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж зохион байгуулах.
Содномдаржаагийн Цолмон
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн хэмжээнд хөнгөн, нийтийн биеийн тамир, шатар, даам, үндэсний сурын спортын дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэ, уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын холбоод, клуб, багш, арга зүйч, дасгалжуулагчдыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах.
Цэрэнгийн Отгончулуун
Боловсрол: Дээд боловсролтой, Спортын дасгалжуулагчийн Магистерийн зэрэгтэй
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн хэмжээнд шатар, таеквондогийн спортын дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын холбоо, клуб, багш, арга зүйч, дасгалжуулагчдыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж ажиллах
Доржсүрэнгийн Болор-Эрдэнэ
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн хэмжээнд волейбол, хөл бөмбөг, ширээний теннисний спортын дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах спортын холбоо, клуб, багш, арга зүйч, дасгалжуулагчдыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж ажиллах.
Лхагвасүрэнгийн Алтанцэцэг
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Байгууллагын үйл ажиллагааны төсвийг Төсвийн тухай, НББ-ийн тухай хууль болон хобогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах замаар тухайн байгууллагын үйл ажиллагааны төсвийг үр ашигтайгаар төлөвлөн тайлагнах.
Ёндонгийн Нэргүй
Боловсрол: Дээд
1. Баримт бичгийг албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмын дагуу албан бичиг болон цахимаар эрхлэн хөтлөх, даргын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин ажиллах
2. Монгол улсын архивийн тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын дагуу газрын архивийн баримтыг нягтлан шалгах, эмхлэн цэгцлэх, архивийн хосгүй үнэт болон эрэлт хэрэгцээ ихтэй, байнга ашиглагддаг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэл, мэдээлэл хөтлөх, хадгалах, хамгаалах, ашиглалтыг сайжруулах
Цэндсүрэнгийн Майдармаа
Боловсрол: Бүрэн дунд
Ажлын байрны чиг үүрэг: Биеийн тамир, спортын газрын албан өрөө, заал танхим, хурлын өрөө, шатны хонгил, 00-ын өрөө тасалгааг цэвэр цэмцгэр байлгаж ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангаж ажиллахад оршино.
Дашнямын Батсүрэн
Боловсрол: Дээд
Ажлын байрны чиг үүрэг: Байгууллагын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, барилга байгууламж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах