
Төв халхын Дуулалт жүжгийн Театрын жүжигчин Д.Очирпүрэв багштай дугуйлангийн сурагчид маань ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан А.Чойсонгийн зохиол Борхүү, Ухаант эхнэр жүжгүүдээ аммжилттай тоглолоо. Жүжигчин Д.Очирпүрэв маань 2016 онд Ц.Нацагдоржийн зохиол "Мөнхийн галт цэцэг" хүүхдийн жүжгийн эрэгтэй туслах дүрийн "Гэгээн муза" алтан цомын эзнээр тодорч байсан авъяаслаг, чадварлаг жүжигчин юм. Тус жүжгүүдийн Өвгөн, нохойн дүрд Цэгц билиг сургуулийн 7-р ангийн сурагч М.Төгөлдөр, Ухаант эхнэр болон чоно, болжморын дүрд Хүмүүнлэг сургуулийн 8-р ангийн сурагч О.Хишигням, Борхүү болон барын дүрд ЭДЦС-ийн 7-р ангийн сурагч Г.Анар, үнэгийн дүрд ЭДЦС-ийн 7-р ангийн сурагч А.Дэлгэрмаа, Болжморын дүрд Хүмүүнлэг сургуулийн 8-р ангийн сурагч О.Ариунжаргал, Болжмор болон ишигний дүрд ГИЦС-ийн 8-р ангийн сурагч Г.Урансолонго нар амжилттай тоглосон юм. ТХДЖТеатрын захиргаанаас тус авъяаслаг сурагчиддаа Монгол хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын бүтээлийг үзэх, туршлага судлах боломжийг олгож сурагчдын хөдөлмөр, авъяас зүтгэлийг үнэлж цаашдын уран бүтээлийн гараагаа эхлэж буй сурагчиддаа гарын бэлгийн хамт оюунлаг бэлгийг барьлаа. Та нартаа сурлага, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
"Жигмэд Тогмид 2 үлгэрийн орноор" тeатрчилсан тоглолт маань амжилттай тоглогдож байна. Биднийг зорин ирдэг оюунлаг хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд нь Талархал дэвшүүльe.