1942 онд арван ханатай том “Улаан гэр”-ийг барьж соёл урлагийнхаа үйлчилгээг эхлүүлсэн ба Улаан гэр нь 1950 онд Клуб, 1958 онд Соёлын ордон, 1989 онд Хөгжимт драмын театр, 1998 онд Театр киноны хүрээлэн, 2006 онд ТХДЖТеатр болж өргөжсөн түүхтэй.
Эрхэм зорилго:
Монголын Үндэсний урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж “Дуу хуурын өлгий “хэмээх нутгийнхаа онцлог, түүх соёл, ёс заншлыг судлан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, Дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих, ур чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан мэргэжлийн урлагийн байгууллага юм.
Манай театр нь жилдээ шинээр 2-3 шинэ уран бүтээл, 1-2 жүжиг, 5-6 уран бүтээлийг шинэчлэн найруулан тавьж жилд дунджаар 40-50 мянга гаруй үзэгчдэд соёл урлагийн үйлчилгээгээ хүргэдэг.
Мөн Олон улс, улс бүсийн наадам, фестивалиудад оролцож “Дуу хуурын өлгий нутаг” Дундговь аймгийнхаа өвөрмөц онцлогийг харуулсан уран бүтээл туурвиж, урлаг соёлоо сурталчилах ажлыг зохион байгуулсаар байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монголын Үндэсний урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж “Дуу хуурын өлгий”, “Төв Халх” хэмээх нутгийнхаа онцлог, түүх соёл, ёс заншлыг судлан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, Дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд туурвих, ур чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан мэргэжлийн урлагийн байгууллага байна.
Адууны салхинд хийморьлох хүлгийн заяат нутаг нь амар амгалангийн бэлгэдэл хадаг мэт цэнхэрхэн зэрэглээ наадуулсан уудам дэлгэр Дундговийнхоо зон олон ард түмэндээ урлагийн их мастеруудыг алтан тайзнаасаа төрүүлсэн Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрынхаа хамт олны өмнөөс энх мэндийг эрж, амрыг айлтган мэндчилье.
ТХДЖТеатрын дарга, Уран сайхны удирдагч МУСТА Д.Доржсүрэн