Сурагчдыг Нийгмийн даатгалын тухай мэдээ мэдээллээр хангах үүднээс зохиогдож буй ажлын хүрээнд Дундговь аймгийн ниймгийн даатгалын хэлтсийн даргын 459 тоот албан бичгийн дагуу “Даатгалтай ирээдүй” аяныг зарласантай холбогдуулан 2019 оны 11 сарын 20-оос 28-ны хооронд аймгийн хэмжээнд 18 сургуулийн 583 сурагчдад Нийгмийн даатгалын тухай мэдээлэл, сургалтыг хийлээ.
Сургалтаар:
- Нийгэм даатгал гэж юу вэ?
- Даатгал гэж юу вэ?
- Нийгмийн даатгалын хэлбэр
- Сайн дурын даатгал
- Даатгуулагч гэж хэн бэ?
- Нийгмийн даатгалын шимтгэл гэж юу вэ?
- Тэтгэвэр Тэтгэмж
- Хуримтлалын сан
- Нийгэм даатгалын хамрах хүрээний талаар
- Ажил олгогч болон СДД-гч ямар хувь хэмжээгээр шимтгэл төлөх зэрэг мэдээллийг өгсөн байна.
Сурагчидад нийтдээ 460 гарын авлага тарааж ажилласан ба сурагчдыг эрүүл амьдрах дадал хэвшил, ирээдүйд хандах хандлагын талаар мэдээллийг өгч сургалтыг сонирхолтой байдлаар зохион байгууллаа.