Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Ажлын байрны зорилго: Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг  мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргыг мэргэшлийн цаг үеэ олсон эцсийн шатны бодлогын зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар Тамгын газрын үйл ажиллагааны үр дүн бүтээмжийг дээшлүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт: 1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдах

2.Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулалтаар хангах , хяналт шинжилгээ, үнэлгээ хийх замаар хэрэгжилтийг хангуулах.

3.Сумдын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэрэгдэх хэрэгжүүлэгч агентлагын үйл ажиллагааг удирдах,зохицуулалтаар хангаж ажиллах.

4. Нутгийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах

5. Байгууллагын төсвийг үр ашигтай захиран зарцуулах , санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх.

6.Засаг даргаас шилжүүлсэн бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангах.

 

 

 

 

Мэргэшсэн чадварлаг ажилтнуудынхаа  санаачилгатай үйл ажиллагаанд тулгуурлан, төрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлчилгээний чанар хүртээмжийн   өсөлтөөр улсдаа тэргүүлэхийг эрмэлзэнэ.

Аймгийн тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөрөө  хэрэгжүүлэхэд нь Засаг даргад бүх талын дэмжлэг үзүүлэх, гаргасан шийдвэрийнх нь биелэлтийг хангуулах, нутгийн захиргааны байгууллагын  манлайллыг дээшлүүлж ажилтнуудыг Төрийн захиргааны  удирдлагаар мэргэшүүлэх замаар иргэдэд төрийн чанартай үйлчилгээг хүргэх, гүйцэтгэл ур дүнд чиглэсэн удирдлагын тогтолцоо бүхий тасралтгүй  суралцагч  цомхон чадварлаг алба байхад оршино.

1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлагдаж, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг нийгмийн хөгжлийн шинэ үе шатанд зохицуулан өөрчлөгдөж ирсэн байна.

Шинэ үндсэн хуулийн дагуу “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор аймгийн удирдлагыг аймгийн Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 2, Тамгын газрын дарга бөгөөд Засаг захиргааны хэлтсийн даргатай байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг

  1. Засаг захиргааны хэлтэс
  2. Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтэс
  3. Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэс
  4. Санхүүгийн хэлтэс /татварын тасагтай/
  5. Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс
  6. Шинжлэх ухаан, боловсролын хэлтэс
  7. Эрүүл мэндийн хэлтэс
  8. Цэрэг, иргэний хамгаалалтын хэлтэс
  9. Байгаль орчны хэлтэс
  10. Статистик, мэдээллийн хэлтэс
  11. Хууль зүйн хэлтэс
  12. Хянан байцаах хэлтэс
  13. Соёлын хэлтэстэйгээр, аймгийн Засаг даргын дэргэд цагдаагийн хэлтэс байхаар тогтоожээ.
Энэ үеэс эхлэн аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилогдон үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажиллаж эхэлсэн байна. Аймгийн Засаг даргын ажлын алба нь аймгийн Засаг даргын Тамгын газар байхаар хуульчлагджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэгджээ.

  1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Архивын тасагтай/
  2. Хууль зүйн хэлтэс /Иргэний бүртгэл мэдээллийн албатай/
  3. Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтэс /төрийн сангийн тасагтай/
  4. Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс
  5. Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого, зохицуулалтын хэлтэс /төслийн нэгжтэй/
  6. Цэргийн штаб  гэсэн хэлтэстэй орон тоог 41 болгожээ.

Засгийн газрын 2007 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн архивын тасгийг хууль зүйн хэлтсийн бүтцэд оруулан алба болгон өөрчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс/хяналт шинжилгээ, үнэлгээний тасагтай/, хууль зүйн хэлтэс /архивын албатай/, Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэйгээр зохион багйуулагдаж, төр, засгийн бодлого, төрийн үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нутгийн удирдлагын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, Засаг даргыг бодлогын зөвлөгөө дэмжлэгээр ханган үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг байгуулжээ.

Одоогоор тус Засаг даргын Тамгын газар нь:

- Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

- Хууль, эрх зүйн хэлтэс,

- Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтиийн  хэлтэс

- Нийгмийн бодлогын хэлтэс

-Санхүү төрийн сангийн хэлтэс

- Хяналт шинжилгээ, дотоод аудтын хэлтэстэй гэсэн 6 үндсэн нэгж, 1 тасаг,  1 Цэргийн штабтай нийт 39 ажилтны  орон тоотойгоор "Аймгийн тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь Засаг даргад бүх талын дэмжлэг үзүүлэх, гаргасан шийдвэрийнх нь биелэлтийг хангуулах, нутгийн захиргааны байгууллагын манлайллыг дээшлүүлж ажилтнуудыг Төрийн захиргааны  удирдлагаар мэргэшүүлэх замаар иргэдэд төрийн чанартай үйлчилгээг хүргэх, гүйцэтгэл ур дүнд чиглэсэн удирдлагын тогтолцоо бүхий тасралтгүй  суралцагч  цомхон чадварлаг алба байхад оршино" гэсэн эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Одоо аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар О.Чулуунбат ажиллаж байна.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах