9-р сарын 11-13ний өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо зохион байгуулагдсан "Шилмэл мал-2019" арга хэмжээний гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр ашиг шим үзүүлэлтээрээ 5 төрлийн малыг шалгаруулах, мөн сайхан айраг, цагаан идээ, дэмбээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Дундговь аймгаас Хулд сумын
Хулдын хүрэн бор тэмээнээс С.Баянжаргалын буур 1-р байр, Б.Батжаргалын ингэ 2-р байр, Өндөршил сумын шил адуунаас Сумъяагийн бор азарга 2-р байр, Батбилэгийн бор гүү 1-р байр, Сайнцагаан хонь тусгай байр, ГовьУгтаал сумын Жаргалсайханы эм ямаанууд 1, 2-р байр, мөн "Сайхан айраг"-аар Дэрэн сумын О.Галбадрахын айраг Тэргүүн байр, мөн сумын Наранцэцэгийн Цагаан идээ Тэргүүн байр, "Дэмбээ" төрөлд Хулд сумын Олдох багийн малчин Б.Батжаргал Тэргүүн байр эзэлж нийт дүн, зохион байгуулалт, идэвх оролцоогоороо Дундговь аймаг нь 21 аймгаа тэргүүлж ТЭРГҮҮН байранд шалгарч батламжаа гардан авлаа. Хамтран ажилласан шат шатны удирдлагууд, мэргэжилтнүүд, малчиддаа баярлалаа. Мал, малчин та бүхний минь буян заяа дэлгэрэх болтугай.