Цөөн үгээр

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, БГД-ийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн ОУБ хамтран зохион байгуулсан сум, хороо /баг/-ны түвшинд ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавхжуулах сургагч багш бэлтгэх Хамтарсан багийн гишүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, арга зүй өгч чадавхжуулах сургалтанд хамрагдлаа.

МҮОНТ -гийн “Төл таван Эрдэнэ”. Нэврүүлэгт сумын 1-р багийн малчин А.Лхагвасүрэн, аймгийн сайн малчин А. Мөнхбат, 3-р багийн малчин сумын сайн малчин Ө. Мөнх-Эрдэнэ нар тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажиллаж байгаа талаараа ярилцлага өгөн санал бодлоо хувааалцлаа.

Монгол улсын засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үзлэг , шинжилгээ, оношлогооны нээлт Говь-Угтаал сумын соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаан дээр сум дундын эрүүл мэндийн төвийн Ерөнхий эмч Г.Энхдэлгэр иргэдэд “ Элэгний хавдрын эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт “ сэдвээр сургалт хийж үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Нээлтэнд нийт 45 иргэн оролцсон. Сургалтын үеэр иргэдээс Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гепатит вирусын талаар иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох асуумж авч, Сумын хэмжээнд шинжилгээнд хамрагдах 15-39 насны залуучуудын судалгааг гарган авч урилга өгч эхлээд байна.

Малчдын тэтгэврийн нас наашласантай холбогдуулан "Ажилласан жил тогтоолгох, А данс сэргээх, овог нэрний зөрчил арилгах зэрэг иргэдэд нотлох баримт бүрдүүлэх ажлаар 2018.03.21нд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилчид ирж ажиллаа.

Цахим Холбоосууд